ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ СУМЫН ОНХС-ГИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭСЭН ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН УДИРДАМЖ

2015-10-06

                                                                                                                        БАТЛАВ
                                                                                                                                      БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН

  ТЭРГҮҮЛЭГЧ                                 П.БАЯНМӨНХ

 

 

БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ СУМЫН

ОНХС-ГИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭСЭН ХӨТӨЛБӨР

ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ

ТАВИХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

Зорилго: Сумын нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилсан ОНХС-гийн хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу хөтөлбөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн, иргэд олон нийтийн оролцоог хангаж, хяналт тавьсан, хугацаанд нь зураг төсвийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын явц, чанартай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино.

 

НЭГ. Хугацаа: 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 11 сарын 01-ний өдөр хүртэл

 

ХОЁР. Бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн ахлагчаар:

Б.Ганбат

ИТХ-ын Тэргүүлэгч

Нарийн бичгийн даргаар:

С.Бат-Эрдэнэ

Иргэний танхимын ажилтан

Гишүүдэд:

Б.Хээрийнбаатар

Дэд бүтэц хот тохижилт, байгаль орчин, экологийн хорооны дарга

 

Д.Цог-Очир

Хууль зүй, хурал захиргааны бодлого хэрэгжилтийн хорооны дарга

 

Д.Дашдорж

Гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааны хорооны дарга

 

Н.Мэндбаяр

Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн хорооны дарга

 

Б.Батсайхан

Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга

 

Я.Тунгалаг

Монгол хүн 2020-Нийгмийн бодлого хөгжлийн хорооны дарга

Тухайн багийн нутаг дэвсгэрээс сонгогдсон төлөөлөгчид оролцоно.

 

ГУРАВ. Ажлын чиглэл

3.1.2014 онд ОНХС-гийн хөрөнгөөр хийсэн дутуу ажлын гүйцэтгэл 2015 онд ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжигдэх хөтөлбөр төсөл арга хэмжээний ажлын явцын

талаар ЗДТГ-аас мэдээлэл авах

3.2.Батлагдсан зураг төсөв, ажил гүйцэтгэгчтэй танилцах

3.3.Гүйцэтгэсэн ажлын явцыг газар дээр нь үзэх, бүрэн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан тухай акт, дутуу гүйцэтгэлтэй ажлын шалтгааныг судлах

3.4.Хөтөлбөр төсөл арга хэмжээг зургийн дагуу батлагдсан төсөвт багтаан гүйцэтгэсэн эсэхийг хянах

3.5.Гүйцэтгэсэн ажлын чанарт үнэлэлт өгөх

3.6.Иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдалтай танилцах, иргэдээс санал авах

 

ДӨРӨВ. Үр дүн

4.1.Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллыг татаж оролцуулна.

4.2.ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажилд хяналт тавьсан ажлын хэсгээс дүгнэлт гаргаж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах, дүнг ЗДТГ-т хүргүүлэх

4.3.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах

4.4.Сумын ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, явц, чанарт хяналт тавихдаа тухайн багийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөмж өгнө.

Дүнг 2015 оны 11 сарын эхний 7 хоногт багтаан Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд хороодын дарга нарыг оролцуулан хэлэлцэнэ.

 

 

 

УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН

ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                              З.ЭРДЭНЭЭ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%