ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ТОДОРХОЙ СЭДВИЙН ХҮРЭЭНД БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

2015-09-30

2015 оны 9 сарын 29 өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар багуудын Засаг дарга нарын мэдээлэл хийх хуваарь баталсны дагуу тодорхой сэдвүүдийн хүрээнд 5 багийн Засаг дарга нарын мэдээлэл хийлээ. Үүнд

  • Дэнж баг: Багийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, хөтөлбөр төсөлд хамруулж,  амьжиргааны төвшинг дээшлүүлэх талаар хийсэн ажил, үйл ажиллагааны тухай
  • Зэст баг: Байгаль орчныг хамгаалах, орчны эрүүл мэндийг сайжруулах талаар зохион байгуулсан ажил энэ талаар ААН байгууллага иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн ажил үр дүн, үйл ажиллагааны тухай
  • Цагаанчулуут, Согоот баг: Үерийн ус, гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн ажил,ААН,Байгууллага иргэдийг оролцуулах талаар  зохион  байгуулсан ажил, үйл ажиллагааны тухай
  • Хүрэнбулаг баг: Хууль тогтоомж, УИХ,Засгийн газар Аймаг, Сумын ИТХ, Засаг даргын  тогтоол шийдвэрийг сурталчлах, биелэлтийг хангуулах ААН Байгууллага иргэдтэй хамтран ажилласан байдал, үйл ажиллагааны тухай.

Багуудын сэдвийн хүрээнд хийсэн зарим ажлаас:

Дэнж баг 2015 онд хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 19 хүнийг байнгын ажлын байртай  35 хүнийг түр ажлын байраар жуулчилсан байна. Мөн оёдол, модон эдлэл, гутал засвар, төмөр хийцийн чиглэлээр 8 хүнийг сургалтад хамруулж зээл тусламжид хамруулаад байна.

Зэст баг нь 40 ААН, багийн 138 иргэнийг хамруулан багийн нийтийн эзэмшлийн 3000м 2 талбай цэвэрлэсэн. Мөн орчны эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр судалгааг гаргаж Хот тохижуулах газартай хамтран бүх байрны гадна талын хогийн савыг шинчлэн байршууллаа.

Цагаанчулуут баг нь 2015 онд Гамшиг осол аваарын үед аврах 15 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөл байгуулан Онцгой байдлын газар, Улаан Загалмайн хороотой хамтран 2 удаагийн сургалт явуулсан. Мөн багийн хэмжээнд байдаг үер усны далан шуудууг цэвэрлэж, шинээр үерийн шуудуу татсан байна.

Согоот баг өөрийн шиф байгууллагатай хамтран байр хоорондын зам дээр ус зайлуулах траф шүүрийг суурилуулсан мөн багийн иргэд, ААНБ-дад үер ус, гал түймрээс сэргийлэх санамж, тодорхой ажил зохион байгуулах албан тоот өгөн хамтран ажиллаж байна.

Хүрэнбулаг баг нь Эрх зүйн хөтөчтэй болон бусад албан газруудтай хамтран хууль тогтоомж сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Тамхины тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Иргэний хууль, Нийгмийн халамжийн хууль гэх мэт 7 төрлийн хуулиар сургалтууд зохион байгуулаад байна. Мөн Засгийн газрын 9 тогтоол, Аймгийн ИТХ, Засаг даргыг нийт 10, сумын ИТХ-ын 6 тогтоолыг багийн хууль сурталчлах самбарт байршуулан иргэд, ААНБ-дад сурталчлаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%