Сумын ГХУСАЗСЗ нь орон нутгийн ТВ 10 телевизтэй хамтран "Хуулийн цаг"цуврал нэвтрүүлгүүд явуулж байна. Эхний нэвтрүүлгээр сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцон
- ГХУСАЗСЗ-ийн 2015 онд хийгдсэн ажлын тухай
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт
- Хууль, эрх зүйн сургалт сурталчилгааг иргэдэд хүргэж буй талаар мэдээлэл хийв.
Мөн уг ярилцлагад Уртынгол, Ихзалуу, Рашаант, Яргуйт,
Шанд, Даваат багийн хэсгийн байцаагч нар оролцон багийн нутаг дэвсгэрт гэмт
хэргийн нөхцөл байдлыг арилгах талаар хийсэн ажлын талаар танилцуулга хийлээ. Энэхүү
нэвтрүүлэг нь цаашид цуврал болон үргэлжлэх ба бүх багийн Засаг дарга нар
оролцох юм.