ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГАНБОЛД УЛААНБААТАР ХОТОД 21 АЙМГИЙН ЗАЛУУСТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА

2015-09-28

        Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд сургалтын сургагч багшаар Улаанбаатар хотноо урилгаар очиж 21 аймгийн манлайлагч залуучуудад “Хариуцлагатай залуу манлайлагч” сэдэвт  сургалтыг заалаа.

        Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, ЮНЕСКО-той хамтран “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалтыг зохион байгуулж байлгууллаа. Энэхүү сургалт нь Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын санхүүжилтээр залуучуудад зориулан хэрэгжүүлж буй “Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, чадавхжуулах нь” хөтөлбөрийг хүрээнд зохиогджээ.

 

      Дээрх хөтөлбөр, сургалт нь 18-35 насны залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах явцад залуусын оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн тэдний хөгжил, оролцоо, боловсролыг дэмжиж, ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%