Оюут баг ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Юуны түрүүнд улс, аймаг, сумынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. Оюут баг нь 320 ахмадтай бөгөөд нийт 120 ахмадад урилга хүргүүлснээс 95 ахмад хүрэлцэн ирлээ. Энэхүү баярын арга хэмжээний үеэр Орхон аймгийн Засаг даргын жуух бичгээр Өндөр Д.Батчулуун, Х.Уртнасан нарыг сумын Засаг даргын жуух бичгээр багийн өндөр настан А.Максимийг шагналаа.
Мөн өөрийн амьдрах орчноо сайжруулж ногоон байгууламжийг арчлан хамгаалдаг багийн өндөр настан н.Рэнцэнноровыг дурсгалын зүйлээр шагналаа. Уг арга хэмжээний үеэр ахмадуудын дунд дууны тэмцээн зохион байгуулж 1-3-р байр эзлүүлж шагналаа, мөн ахмадын баярт зориулж Ширээний теннисны тэмцээн зохион байгуулж эрэгтэй, эмэгтэй 3 байр эзлүүлж мөнгөн шагналыг Ахмадын баярын арга хэмжээн дээр гардуулж өглөө. Хүрэлцэн ирсэн ахмадуудаас 10 азтан шалгаруулж гарын бэлэг гардууллаа. Жил бүрийн энэхүү арга хэмжээг ивээн тэтгэн оролцдог аймгийн төлөөлөгч Д.Баярмагнай, сумын төлөөлөгч Н.Мэндбаяр, багийн ИНХ-ын дарга А.Батмөрөн болон хандив өгсөн ААНБ Говийн нар, Шунхлай, Food
shop, Жинст эмийн сан Цэмис, Сэнхэр горхи, GOLD рестораны хамт олонд болон зохион байгуулсан багийн ажлын албаны хамт олонд багийн ахмадууд баярласан талархсанаа илэрхийлж байлаа.