БНХАУ болон монгол улсын засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд газар тариалан болон хадлангийн зориулалттай нийт 40 сая ам долларын өртөг бүхий 8000 ширхэг Фотон-250 трактор манай улсад нийлүүлэгдсэн. Тус тракторыг хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр малчид, тариаланчдад олгож байсан.
Тодруулбал өнгөрсөн жил 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр иргэдэд өгч байсан бол энэ жил урьдчилгаа төлбөргүй, зээлийн хүүгүй нөхцөлтэйгөөр олгож байна. Тус ажлыг сумын засаг даргын тамгын газраас хариуцан хийж байгаа бөгөөд Баян-Өндөр суманд нийт 23 трактор ирснийг өнөөдөр иргэд ААН-үүдэд хүлээлгэн өглөө.
Нийтдээ 115 сая төгрөг-ний өртөгтэй газар тариалангийн зориулалттай нь 250 морины хүчтэй, хадлангийн зориулалттай нь 200 морины хүчтэй энэхүү тракторыг зориулалтын 2 анжис дагалдах бөгөөд ямар нэгэн урьдчилгаагүй хүүгүйгээр олгож байгаа нь иргэд ААН байгууллагуудад маш том хөрөнгө оруулалт болж байгааг хэлж байна. Өнгөрсөн жил 50 хувийн урьдчилгаатайгаар тус тракторыг 5 иргэн худалдан авч байжээ.
Энэ жилийн тухайд 2 ААН, 21 иргэн жилд 1,250,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авч байна. Баян-Өндөр сумаас трактор авч байгаа иргэн ААН-үүдэд нэгдүгээрт тухайн иргэн ААН байгууллага газар тариалангийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг байх, 2-рт зээлийн батлан даагчтай байх ёстой гэх зэрэг шалгууруудыг тавьсан байна.
Эх сурвалж: Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш