Монгол Улсын Их Хурлын тамгын газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг 9 сарын 12, 13-ны өдрүүдэд Сэлэнгэ амралтын баазад зохион байгууллаа. Сургалтад сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч Я.Тунгалаг, Б.Цэвэгмид, О.Цэгмэдсүрэн, П.Хишигжаргал нар мөн Орхон аймаг болон Жаргалант сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид оролцсон юм.
2013-2016 онд хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн зорилго нь ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн төвшинд шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын эрхзүйн орчныг сайжруулахад чиглэгдэж байгаа бөгөөд уг төслийн тусгайлан анхаарч буй нэг асуудал нь жендерийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Уг сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, үндэсний хэмжээнд сургалт явуулах нээлттэй тендерийг 2013 онд зарлахад “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ төрийн бус байгууллага шалгарч улс орны хэмжээнд сургалтаа зохион байгуулж байгаа бөгөөд манай аймаг сургалт зохион байгуулагдаж байгаа 14 дэх аймаг болж байна.