Баян-Өндөр сумын 2015 оны 07 сарын 07-ны ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 11 дугаар хуралдаан болж Сумын Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн тайлан, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны хагас жилийн тайлан, Байгаль орчны хяналтын тухай хуулийн хүрээнд хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Байгаль орчны хяналтын тухай хуулийн хүрээнд хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн биелэлт, Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж дүгнэн ажлууд дээр хангалттай гэсэн үнэл үнэлгээ өглөө. Мөн Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай, Сумын “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
2015 оны 07 сарын 27-ны ИТХ-ын Тэргүүлэгчдийн № 12 дугаар хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцсэн байна.
1. Байгаль орчныг хамгаалах, орчны эрүүл мэндийг сайжруулах талаар зохион байгуулсан ажил энэ талаар ААН байгууллага иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн ажил үр дүн, үйл ажиллагааны тухай Баянцагаан, Говил багийн Засаг даргын мэдээлэл сонсох
2. Нутаг дэвсгэрийг тохижуулах өнгө үзэмжийг сайжруулж хог хаягдлыг цэвэрлэх ажилд ААН байгууллага, иргэдийг оролцуулах талаар зохион байгуулсан ажил, үйл ажиллагааны тухай Булаг багийн Засаг даргын мэдээлэл сонсох
3. Багийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, хөтөлбөр төсөлд хамруулж, амьжиргааны төвшинг дээшлүүлэх талаар хийсэн ажил, үйл ажиллагааны тухай Эрдэнэ багийн Засаг даргын мэдээлэл сонсох
4. ОНХС –ийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний талаар иргэдээс авах саналын хуудасны агуулгыг хэлэлцэх тухай
5. Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
6. Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай
7. ИТХ-ын хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, хэлэлцүүлэхэд мөрдөх журам батлах тухай
Эхний 3 асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчид багуудын Засаг дарга нарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгч өөрийн санал дүгнэлтийг хэлж байлаа.
Дөрөв дүгээр асуудлыг авч хэлэлцээд ОНХС –ийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний талаар иргэдээс авах саналын хуудасны агуулгыг дахин сайтар боловсруулах хэрэгтэй гэж үзэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж ирэхийг үүрэг болгов.
Сүүлийн асуудлыг хэлэлцээд мөн ажлын хэсэг байгуулж боловсруулан хурлын хуралдаанд танилцуулахыг ажлын албаны даргад үүрэг болголоо.