Зэст багийн ИНХ өнгөрөгч
амралтын өдөр хуралдаж багийн Засаг даргаа сонголоо. Тус хуралд багийн 320 иргэн
хүрэлцэн ирж хурлын ирц хангалтай байлаа. Багийн иргэдийн нийтийн хурлаар
дараах асуудлыг хэлэлцлээ.
· Багийн
Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Багийн
иргэдээс багийн Засаг даргад М.Энхцэцэг, Б.Цолмон гэсэн хоёр хүнийг нэрийг
дэвшүүлж нууцаар санал хураахад 299 хүн саналаа өгснөөс хүчингүй
хуудас 2ш буюу 0,7%, хүчинтэй 297 хуудаснаас 153
санал буюу 50,8% М.Энхцэцэгт, 144 буюу 48,5% нь Б.Цолмонг дэмжсэн санал
өгсөн байна. Ийнхүү иргэдийн олонхийн санал авсан М.Энхцэцэгийг Зэст
багийн Засаг даргаар томилж өгөхийг хүссэн Зэст багийн ИНХ-ын 02-р тогтоолоо Баян-Өндөр сумын Засаг
даргад өргөн барихаар боллоо.