Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн /2015.06.15/ өдрийн
№10 хуралдаан боллоо. Тэргүүлэгчдийн ирц 100% байж дараах асуудлуудыг
хэлэлцлээ.
1. Сумын ИТХ, ЗДТГ,
багуудын төсөвт тодотгол хийх тухай / А.Адъяадолжин сумын ЗДТГ-ын Ерөнхий
санхүүч/
2. ОНХС-гийн хөрөнгөөр 2015
онд хийгдсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний явцын тухай /Д.Сүнжидмаа ХААХМ,
Ц.Хонгорзул ХОХА/
3. ОНХС-гийн зарцуулалт, Сумын ЗДТГ,
багуудын төсвийн зарцуулалтад хяналт тавьсан дүнгийн тухай /ИТХ-ын Төсөв
санхүү, хөрөнгө оруулалтын хороо/
Эхний асуудлыг сумын ЗДТГ-ын ерөнхий
санхүүч А.Адъяадолжин танилцууллаа. Төсвийн тодотголоор сумын ИТХуралд 20.300, сумын ЗДТГ-т 137.000 сая төгрөгийн тодотгол
батлагдсан байна.
Хоёрдахь асуудал нь ОНХС-гийн
хөрөнгөөр 2015 онд хийгдсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний явцын талаар сумын ЗДТГ-ын Худалдан
авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Сүнжидмаа, Хөрөнгө оруулалт хариуцсан
ажилтан Ц.Хонгорзул нар танилцууллаа. 2015 онд нийт 41 нэр төрлийн ажлаас 8 нь
100% дуусаж хүлээн авсан, ерөнхий дүнгээр нь авч үзвэл 30% ийн
гүйцэтгэлтэй байна.
Сүүлчийн асуудлыг сумын ИТХ-ын төсөв
санхүү хөрөнгө оруулалтын хороон дарга Б.Батсайхан 2015 онд хийсэн ажлын талаар
болон төсвийн байгууллагуудад шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт
тавьсан тухай мэдээлэл хийлээ.
Дээрх асуудлыг танилцуулсны дараа Тэргүүлэгчид асуулт асууж хариулт авч, өөрийн өөрийн санал дүгнэлтийг хэлж 2015.06.19 өдрийн сумын ээлжит XIV хурлын хуралдаанд оруулахаар баталж төлөөлөгч нарт материалыг нь хүргүүлэхээр болов.