ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үзүүлэх сургалт боллоо

2015-06-15

Сумын ГХУСАЗСЗ-өөс баталсан хуваарийн дагуу Баянбулаг, Булаг, Наран, Цагаанчулуут, Согоот багуудын ГХУС үзүүлэх сургалт хорооллын нэгдсэн байранд боллоо. Үзүүлэх сургалтанд сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга З.Эрдэнээ гишүүд Ч.Уланбаяр, Э.Улаанаа, Б.Батчимэг, Н.Чулуунцэцэг, С.Бат-Эрдэнэ нар байлаа. Мөн харилцан туршлага солилцох зорилгоор бусад 15 багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нар оролцлоо.

1.    Багууд ГХУС чиглэлээр хийсэн шинэлэг ажлын талаар товч танилцуулах

2.    Нутаг дэвсгэрийн онцлог, гарч байгаа хэрэг зөрчил, түүний нөхцөл шалтгааны талаар мэдээлэл хийх

3.    ГХУС ажлын төлөвлөгөө, биелэлт,  бусад хөтлөгдөж байгаа бичиг баримтыг танилцуулах гэсэн чиглэлээр багуудын ажлаа танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд болон багийн Засаг дарга нар өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, мөн цаашид хийвэл зохих ажлын талаар санал, дүгнэлт өгч ажиллаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%