2015.06.05-ны өдрийн 15 цагт Иргэний танхимд Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн №9 хуралдаан боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- Багийн Засаг дарга нарын мэдээлэл сонсох
- Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох тухай
- ИТХ-ын ээлжит XVI хуралдааны тов зарлах тухай
Эхний хэлэлцсэн асуудал нь 2015.05.07
өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 29 дугаар тогтоолын дагуу Бүрэнбүст,
Наран багуудын Засаг дарга нарын “Нутаг дэвсгэрийг тохижуулах өнгө үзэмжийг
сайжруулж хог хаягдлыг цэвэрлэх ажилд ААН байгууллага, иргэдийг оролцуулах
талаар зохион байгуулсан ажлын тухай” мэдээллийг сонслоо. Хоёр дахь асуудал нь
салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа сумын 37 иргэнийг Төрийн дээд шагнал одон
медальд тодорхойллоо. Сүүлийн хэлэлцсэн
асуудал нь ИТХ-ын ээлжит XVI хуралдааны товыг 2015 оны 06 сарын 19 өдөр хуралдахаар тов зарлагдлаа.