Зөвлөгөөнд
Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал- Нутгийн
өөрөө удирдах байгууллага” сэдвээр, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны
дарга асан, АИХ-ын депутат Д.Тогооч “Хотын статусыг үндсэн хуулийн нэмэлтэд
оруулах үндэслэл, шаардлага” сэдвээр, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын
холбооны гүйцэтгэх захирал, АИХ-ын депутат Д.Мандах “Үндсэн хуулийн нэмэлтэд
оруулах санал дүгнэлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Мөн зөвлөгөөнд оролцогчид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгох, Эрдэнэт, Дархан хотуудын статусыг сэргээх асуудлаар үг хэлж тодорхой саналууд гаргалаа.