ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын
07 өдрийн 28-р тогтоолын I хавсралт
БАЯН-ӨНДӨР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
ЯВУУЛАХ ТҮР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Зорилго: Бичил бизнес эрхлэгч иргэдийг дэмжих өрхийн орлого нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын байр бий болгоход оршино.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Сумын нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйлчилгээ явуулж буй ахуй нэгж, иргэд үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж, аймаг, сумын ИТХ, Засаг даргын баталсан худалдаа үйлчилгээ эрхлэхэд мөрдвөл зохих журам, шийдвэр, бусад эрх зүйн актыг баримталж ажиллана.
1.2.Гудамж талбайд түр хугацаанд худалдаа, үйлчилгээ явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Журам хэрэгжүүлэх ажлыг сумын Засаг даргын тамгын газар, тухайн багийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулна.
Хоёр. Үйлчилгээ явуулах хугацаа
2.1.Худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд, ААН-үүд худалдаа үйлчилгээ явуулах байршил /цэг/-ыг жилийн хугацаанд ашиглаж болох ба шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөн хугацааг өөрчилнө.
2.2.Гэрээг үйл ажиллагаанаас нь хамааран 1-7 хоног,1-3 сар, 1 жилийн хугацаагаар байгуулж, хугацаа дуусмагц дахин сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Удаан хугацаатай /1 жил/ худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоход аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай зөвшилцөнө.
Гурав. Сумын ЗДТГ-ын эрх үүрэг
3.1. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа үйлчилгээ явуулах байршлыг ЗДТГ-аас тогтоож, Сумын Засаг дарга захирамж гаргаж баталгаажуулна.
3.2.Худалдаа, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, иргэд нь зөвшөөрөгдсөн цэгт журмын дагуу зохих бэлтгэлийг \шаардлага хангасан ажлын байр\ бүрэн хангасан нөхцөлд зөвшөөрөл олгоно.
3.3.Зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгжүүд шаардлага хангасан ажлын байр бэлтгэсэн эсэх орчны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж ажиллуулах явцад хяналт тавина.
3.4.Зөвшөөрөгдсөн байршилд худалдаа, үйлчилгээ эрхлэх шаардлага хангасан аж ахуй нэгж, иргэд хүсэлтээ сумын Засаг даргын тамгын газарт гаргана.
3.5.Сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг иргэн ААН-ийн худалдаа үйлчилгээ явуулах бэлтгэлийг шалгаад зөвшөөрсөн нөхцөлд тухайн багийн засаг дарга гэрээ хийнэ. Гэрээнд дараах асуудлыг заавал тусгана.
Үүнд:
а/ Худалдаа, үйлчилгээ явуулах хугацаа
б/ Худалдаа, үйлчилгээ эрхлэх талбайн дэг журам, цэвэрлэгээний асуудлыг хариуцан гүйцэтгэх
в/ Эрүүл ахуйн, ариун цэврийн нөхцөлийг хангасан байх
г/ Хориглосон худалдаа, үйлчилгээ хийлгэхгүй байх
д/Түр зөвшөөрөгдсөн ажлын байрны талбайд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
е/Гэрээт хугацаа дуусмагц ашигласан байр, ил талбай, орчноо бүрэн цэвэрлэж багийн засаг даргад хүлээлгэн өгөх
ё/Иргэний орлогын татвар төлсөн байх зэрэг шаардлагыг тусгана.
3.6.Цахилгаан ашиглах тохиолдолд Онцгой байдлын газар, “Эрдэнэт цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас газраас зөвшөөрөл авч, аюул осол гаргалгүй ажиллана.
3.7.Гэрээ хийгдсэний дараа сумын Засаг даргын тамгын газраас худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл өгч, гэрчилгээ олгоно. Зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
3.8.Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь дараах төлбөр хураамжийг гэрээний дагуу төлнө. Үүнд:
а) Ажлын түр байр байрлуулсан тохиолдолд сард 100000
б) Том, овор ихтэй саравч байрлуулсан бол өдөрт 50000 /4м2 –аас дээш/
в) Ил задгай жижиг худалдаа үйлчилгээнд сард 5000 төгрөг, машины үйлчилгээ үзүүлбэл 10000 төгрөгийн хураамжтай зөвшөөрөл олгоно. /Нэг хүн 2м2 –аас хэтрүүлэхгүй байх/
г) Байгууллага, ААН, ТББ-аас зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаа /2 м2 талбай тутамд/ өдөрт 5000 төгрөг
Дөрөв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн үүрэг
4.1.Хүнсний бүтээгдэхүүн худалдаалах иргэн нь эрүүл мэндийг үзлэгт хамрагдсан эрүүл мэндийн дэвтэртэй байх, бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулж зохих зөвшөөрлийг авсан байх
4.2.Бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдаалах ажлыг заавар журмын дагуу явуулах
4.3.Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн нь орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах
4.4.Ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, иргэд нь дор дурдсан бэлтгэлийг хангана. Үүнд:
а/Зөвшөөрөгдсөн цэгт өнгө үзэмж сайтай зориулалтын байр, саравч /лангуу, тавиур, ширээ, сандал, хашлага, хамгаалалт бүхий/ -тай байх.
б/Үйлчилгээнд зориулсан нэг удаа хэрэглэх сав, баглаа боодлыг нөөцөлсөн байх.
в/Зориулалтын хог хаягдал хийх тагтай савтай байх
г/Ижил загварын хувцас, хэрэгсэл, нэр бүхий энгэрийн тэмдэгтэй байх
д/Хаяг, лого, худалдах бүтээгдэхүүний мэдээлэл, үнийн шошго, тайлбар хийсэн байх
4.5.Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн нь сумын ЗДТГ, баг, эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг даалгавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах
5.1.Худалдаа, үйлчилгээ явуулж буй ААН, иргэн дээрх журмыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын захиргааны хариуцлагын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцлага тооцно.
5.2.Зөвшөөрөл олгосон цэгт гэрээнд зааснаас бусад үйл ажиллагаа явуулбал зөвшөөрлийг цуцалж эрх бүхий албан тушаалтан хууль болон гэрээнд заагдсан арга хэмжээ авна.
5.3.Холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, татвар төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална.
Сумын ЗДТГ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын
07 өдрийн28-р тогтоолын II хавсралт
СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД
ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭХЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД АВАХ ХУРААМЖИЙН
ХЭМЖЭЭ
/төгрөгөөр/
№ | Үйлчилгээний нэр төрөл | Хугацаа /хэмжээ/ | Оногдуулах хураамж | |
1 | Ажлын түр байр байрлуулах /вагончиг/ | Сард | 100 000 | |
2 | Саравч, лангуу байрлуулах /12-15 м2/ | Өдөрт | 50 000 | |
3 | Ил задгай жижиг худалдаа үйлчилгээ /2 м2/ | Саравчинд | Сард | 5 000 |
Машинд | Сард | 10 000 | ||
4 | Байгууллага, ААН, ТББ-аас зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаа /2 м2 талбай тутамд/ | Өдөрт | 5 000 |
oOo