ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ихзалуу багийн 15-р сургуулийн нээлт боллоо

2015-05-12

       Баян-Өндөр сумын Их залуу багт шинээр баригдсан 15-р сургуулийн нээлтийн ажиллагаа болж сурагчид ёслолын тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэг, Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Засаг дарга И.Баасанжав болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ийнхүү бас нэгэн шинэ сургууль ашиглалтанд орж аймгийн боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын бодит үр дүн, эрдмийн өргөө болон үүд хаалгаа нээж байна. Мөн 15 дугаар сургуулийн мэдээлэл зүйн кабинетын тоног төхөөрөмжийг 2015 оны Баян-Өндөр сумын ОНХС-ийн хөрөнгөөр тохижуулахаар шийдвэрлэсэн.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%