Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн /2015.04.09/ өдрийн №6 хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Сумын ойн сангаас цэвэрлэгээгээр бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай байлаа. Уг асуудлыг оруулж ирэхийн өмнө сумын ИТХ-ын Тэргүүлэгч Л.Түмэндэмбэрэл, Д.Ганболд нар Ингэтийн давааны ойн сангийн бодит байдалтай танилцсан байсан юм.
Сумын ойн сангаас цэвэрлэгээгээр хус мод бэлтгэх ойг цэвэрлэх шаардлагатай хэмээн сумын ЗДТГ-ын Байгаль орчны мэргэжилтэн Б.Лхагвадулам танилцуулсан.
Ойн тухай хуулиас... 3.1.15.“ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг; хэлнэ.
Баян-Өндөр сумын Ингэтийн давааны ойн сангаас цэвэрлэгээгээр хус мод бэлтгэх үндэслэл
- 2013 оны хаврын хүчтэй цасан шуурганд өртөж их хэмжээгээр хугарч унасан.
- Унасан хус нь богино хугацаанд өмхөрч модлог чанараа алддаг.
- Ойд шатах материал болон хуримтлагддаг.
- Хортон шавж үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Цэвэрлэгээгээр мод бэлтгэх хугацаа
Ойн тухай хууль
3.1.17.“түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж үздэг учир цэвэрлэгээний ажлыг 2015.06.10-2015.09.20-ны хооронд гүйцэтгэнэ.
Уг асуудлыг хэлэлцээд Ингэтийн давааны ойн сангаас нийт 7,4 га талбайгаас 150ш/м хүртэлх цэвэрлэгээний хус мод бэлтгэх хэмжээг тогтоолоо.
2015.03.26 Ингэтийн даваа