ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт орууллаа.

2015-04-09


Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн /2015.04.09/ өдрийн №6 хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь зарим Багуудын амьжиргааг дэмжих зөвлөлд өөрчлөлт оруулах тухай байлаа. Багийн амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд нь өөрийн хүсэлтээр зарим нь бүрэн эрхийн хугацаа дууссан учир 4 багийн амьжиргааг дэмжих зөвлөлийг өөрчлөх шаардлага гарсан хэмээн сумын ЗДТГ-ын Хөдөлмөр Эрхлэлт Нийгмийн Халамж Үйлчилгээ хариуцсан ажилтан О. Болормаа танилцууллаа. Тус асуудлаар Тэргүүлэгч нар асуулт асууж, саналаа хэлж тогтоолоо баталлаа. Мөн 5 сарын 1-ний дотор багуудын амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулахаар боллоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8018
6409 / 80%
1005 / 13%
286 / 4%
318 / 4%