1. 2015 оны ОНХС-гийн хуваарилагдаагүй зардал, Аймгийн орон нутгийн төсвийн орлогын шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгөөс эрх шилжүүлсэн төсвийг батлах тухай
2. Ойгоос цэвэрлэгээгээр мод бэлтгэх хэмжээг тогтоох тухай
3. МХГ-ын СХАА, Аймгийн Аудитын хэлтсээс Сум хөгжүүлэх санд хяналт шалгалт хийсэн дүнг үндэслэн төсөвт тодотгол хийх, дотоод журамд өөрчлөлт оруулах тухай.
Хуралдааны ирц 71% байлаа. 2015
оны ОНХС-гийн хуваарилагдаагүй зардал, Аймгийн орон нутгийн төсвийн орлогын
шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгөөс эрх шилжүүлсэн төсвийг батлах тухай илтгэлийг Тамгын газрын дарга М.Эрдэнэчимэг дарга хэлэлцүүлэв. Илтгэлийг хэлэлцээд нэн шаардлагатай, иргэдийн санал авсан, зураг төсөл нь хийгдсэн ажлуудыг Ээлжит бус IV хуралдааны II тогтоолоор баталлаа.
Ойгоос
цэвэрлэгээгээр мод бэлтгэх хэмжээг тогтоох тухай илтгэлийг сумын ЗДТГ-ын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадуламын илтгэлийг хэлэлцээд уг асуудлыг дараагийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.
МХГ-ын СХАА, Аймгийн Аудитын хэлтсээс Сум хөгжүүлэх санд хяналт шалгалт хийсэн дүнг үндэслэн төсөвт тодотгол
хийх, дотоод журамд өөрчлөлт оруулах тухай илтгэлийг сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч Б.Батжаргалын илгэлтийг хэлэлцээд журмыг өөрчлөн баталлаа. \ Хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрийг тогтоол цэснээс харна уу \