Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч П.Баянмөнхийн санаачлагаар сумын ЗДТГазарт Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх зорилгоор Баян-Өндөр сумын ИТХ-аас Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газартай хамтран “ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО -ISO 9000” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулж сургалтанд хамрагдсан ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдад гэрчилгээ гардууллаа.
Удирдлагадаа чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх сонирхолтой ААН, байгууллагуудыг сумын ИТХ-ын ажлын албанд бүртгэж үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
“ISO 9000 бүлэг стандарт” нь аливаа тодорхой аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг тогтвортой хангаж, түүний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд уг байгууллага хэрхэн ажиллахыг заан тогтоож өгсөн харилцан уялдаа бүхий багц стандар тюм.
ISO 9000 бүлэг стандартыг албан ёсоор тодорхойлбол “ямарч хэлбэр, хэмжээтэй, ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хэрэглэж болох чанарын удирдлагын тогтолцоог тодорхойлсон багц стандарт“ юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дараахь аль нэг буюу хэд хэдэн төрлийнх байж болно.Үүнд:
-бүтээгдэхүүн буюу бүрдэл хэсэг үйлдвэрлэх /тоног төхөөрөмж, ширхэгийн бүтээгдэхүүн/,
-программ хангамж гаргах ,
-боловсруулсан материал үйлдвэрлэх /тасралтгүй хэмжээтэй бүтээгдэхүүн/,
-үйлчилгээ үзүүлэх,
-төр засгийн чиг үүрэг гүйцэтгэх
Энэ нь төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдөр манай оронд хувийн секторийн олон салбар тухайлбал зочид буудал, зоогийн газар, үсчин, худалдааны байгууллагууд гээд үйлчилгээний газрууд өөрийн үйл ажиллагаанд мөрдөж хэвшүүлдэг стандартчиллын байгууллагаас гаргасан стандарттай ажиллаж байна. Иймээс төрийн захиргааны байгууллагууд тэр дундаа нутгийн захиргааны байгууллагуудад стандартчиллын байгууллагаас гаргасан Монгол улсын стандарт буюу MNS стандарт хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ болсон иргэдэд ойрхон төр байхад чиглэгдэх юм.
Эдийн засгийн үндсэн ухагдахуун нь “Хязгаарагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах” зорилт байдаг.Тэгвэл орчин цагийн хүн төрлөхтний хэрэгцээ улам нарийн, баталгаатай, хэргэлэхэд тохиромжтой байхыг шаардах болсон. Бид эдэлж хэрэглэж байгаа энэ зүйлс авч байгаа үйлчилгээндээ ямар шаардлага тавихыг төдийлөн мэддэг бил үү? Амьдралаас урган гарсан энэхүү шаардлагын доод хязгаарыг зааж өгсөн зүйлийг хүн төрлөхтөн стандарт хэмээн тогтоон түүнд таарсан чанарыг шаардах эрхтэй юм. ИнгээдТа бүхэндээ Чанарын удирдлагын тогтолцоо буюуISO– 9000 багц стандартын талаархи мэдээллийг хүргэе.
Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO - 9000
1. ISO-9000 үүсэн бий болсон нь
XIX зууны сүүлч ХХ зууны эхээр олон улсын худалдаа эдийн засгийн болон шинжлэх ухаан техникийн харилцаанд стандартчиллын талаар хамтын ажиллагаа явуулах, өөрөөр хэлвэл улс гүрэн тэдгээрийн хоорондын худалдаа арилжаанд гарч байгаа бэрхшээлийг арилгах, бүтээгдхүүний чанар тэдгээрийн шинж чанарыг үнэлэх, бараа бүтээгдхүүний марклалт, савлалт, хадгалалт, тээвэрлэлтэд нэгдмэл шаардлага тавих “техникийн хэл” зайлшгүй шаардлагатай болох нь амьдралаас улам бүр урган гарч ирсэн байна. Иймээс чанарт итгэлтэй байхын тулд захиалагчидад чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор чухам юуг онцлон анхаарч хэрэгжүүлэхийг заасан дүрэм гарган үйлдвэрлэгчдэд өгч, түүний дагуу ажиллаж чадсан газарт захиалгаа өгдөг болжээ. Ийм чанар хангалтын арга хэмжээ нь олон үйлдвэрийн газарт нэвтэрч, улмаар энэ үндсэн дээр 1970 хэдэн онд Европын хэд хэдэн оронд чанарыг хангах буюу удирдах тухай үндэсний стандартуудыг гарган хэрэглэж эхэлсэн байна.
Үүнээс хойш энэ туршлагыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Олон улсын стандартчиллын байгууллага- ОУСБ-аас (ISO буюу International Organization for standardization, кириллээр ИСО )-г засгийн газруудаас үл хамаарах олон улсын байгууллага болгон байгуулжээ. Энэ ОУСБ-аас анх 1987 онд чанарын удирдлагын тогтолцоо олон улсын
ISO-9000 гэсэн цуврал буюу бүлэг стандартыг батлан гаргажээ.
ISO-9000 эсвэл ИСО-9000 бүлэг стандарт нь аливаа тодорхой аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг тогтвортой хангаж , түүний сэтгэл ханамжыг дээшлүүлэхийн тулд уг ААН, байгууллага хэрхэн ажиллахыг зааж өгсөн харилцан уялдаа бүхий ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хэрэглэж болох чанарын удирдлагын тогтолцоог тодорхойлсон түгээмэл багц стандарт юм.
Аж ахуйн нэгж, байгууллага нь ISO-9000 бүлэг стандартыг дараахь дөрвөн зорилгоор хэрэглэж болно.
Үүнд:
ISO-9000 бүлэг стандартыг хэрэглэх зорилго.
|
Болзол |
Зорилго |
1. |
Худалдан авагчтай хийсэн гэрээний дагуу хэрэглэх |
ЧАНАР ХАНГАЛТ
|
2. |
Худалдан авагчын талаас баталгаажуулалт хийх буюу бїртгэх (хоёрдогч талын баталгаажуулалт) |
|
3. |
Хєндлєнгийн (гуравдагч талын) баталгаажуулалт хийлгэж гэрчилгээ авах |
|
4. |
Чанар сайжруулах заавар болгож хэрэглэх |
Чанар сайжруулалт |
2. ISO-9000 бүлэг стандартын хєгжил, түүний бүтэц
Анх 1979 онд Англи улсад чанарын удирдлагын тогтолцооны BS5750 гэсэн үндэсний стандарт хэвлэгдэн гарч, Олон улсын стандартчиллын байгууллага (ОУСБ)-д чанарын удирдлагын асуудал эрхэлсэн 176-р техникийн хороо байгуулагдаж, 1987 онд анхны ISO-9000 бүлэг стандарт хэвлэгдэн гарсан.
ОУСБ нь өөрийн гаргасан стандартыг 5жил тутам шалган үзэж стандарт нэг бүрээр дараахь аль нэг шийдвэрийг гаргадаг журамтай. Үүнд:
- хэвээр үргэлжлүүлэн мөрдөх,
- хянаж , өөрчлөн шинэчилж мөрдөх,
- хүчингүй болгох,
Дээрх журам ёсоор уг бүлэг стандартыг хоёр удаа шалгаж , хянаж өөрчилсөн бөгөөд 1994 онд анхны өөрчлөлт оруулж, 2000 онд хоёр дахь удаагаа хянан шинчилж өөрчилсөнийг одоо мөрдөж байгаа болно.
1987 оны бүлэг стандарт нь дараах таван стандартаас бүрдэж байсаныг хүснэгтэд үзүүлэв.
Тэмдэглэгээ |
Товч нэр |
Тайлбар |
ISO-9000:1987 |
ISO-9000 бїлэг стандартаас сонгон авч хэрэглэх заавар |
Аль стандартыг юунд хэрэглэх тухай заавар |
ISO-9001:1987 |
Чанарын тогтолцоо- Зураг тєсєл зохион бїтээх, боловсруулах, їйлдвэрлэх суурлуулах ба їйлчилгээний явцад чанар хагалтын заавар |
Зохион бoтээлт, үйлдвэрлэл, суурилуулалт, үйлчилгээнд хамааруулан хэрэглэнэ
|
ISO-9002:1987 |
Чанарын тогтолцоо- Їйлдвэрлэх суурилуулах ба їйлчилгээний явцад чанар хангалтын загвар
|
Зохион бүтээлт, үйлдвэрлэл, суурилуулалт, їйлчилгээнд хамааруулан хэрэглэнэ |
ISO-9003:1987 |
Чанарын тогтолцоо- Эцсийн шалгалт сорилтын їед чанар хангалтын загвар |
Зєвхєн эцсийн шалгалт, сорилтод хамааруулан хэрэглэнэ. |
ISO-9004:1987 |
Чанарын удирдлагын тогтолцооны заавар |
Гэрээт бус нєхцєлд хэрэглэнэ |
1994 оны өөрчлөлтөөр ISO-9000 бүлэг стандартад бага зэрэг өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн аж ахуйн нэгж , байгууллага нь ISO-9001:1994, ISO-9002:1994 буюу ISO-9003:1994 алныг нь сонгон авч, хэрэгжүүлэхээ шийдвэрлэж, тэр стандартынхаа дагуу баталгаажуулалт хийлгэж , тэмдэглэгээг нь сав баглаа боодол дээрээ тавих зэрэг янз бүрийн хэлбэрээр хэрэглэж ирсэн байна. Энэ өөрчлөлтийн дараа ISO-9000 бүлэг стандартын тоо олширч дараах 20 гаруй стандартаас бүрдэх болсон.
1994 оны ISO-9000 бүлэг стандартын бүтэц
Тэмдэглэгээ |
Товч нэр |
Тайлбар |
ISO-8402 |
Нэр томъёо, тодорхойлолт |
|
ISO-9000-1 |
Їндсэн ойлголтууд ба сонгон хэрэглэх заавар |
|
ISO-9000-2 |
Хэрэглэх зааврууд |
|
ISO-9000-3 |
|
|
ISO-9000-4 |
|
|
ISO 9001 |
Гэрээт нєхцєлд авч хэрэглэх чанарын тогтолцооны загварууд (Дотоод чанар хангалт) |
Эдгээрээс согон |
ISO 9002 |
авч хэрэгжүүлээд, |
|
ISO 9003 |
тэмдэглээг нь хэрэглэнэ |
|
ISO 9004-1 |
Гэрээт бус нєхцєлд хэрэглэх зааврууд (Чанарын удирдлагын зааврууд) |
|
ISO-9004-2 |
|
|
ISO-9004-3 |
|
|
ISO-9004-4 |
|
|
ISO-10011-1 |
Чанарын аудитын тухай стандартууд |
|
ISO-10011-2 |
|
|
ISO-10011-3 |
|
|
ISO-10005 |
Чанарын тєлєвлєгєє |
Чанар хангахтай холбогдсон арга хэрэгслїїдийн талаархи стандартууд
|
ISO-10006 |
Тєслийн удирдлага |
|
ISO-10007 |
Бїтцийн удирдлага |
|
ISO-10008 |
Чанарын удирдлагын зарчим |
|
ISO-10012 |
Хэмжих тоног тєхєєрємж |
|
ISO-10013 |
Чанарын гарын авлага |
|
ISO-10014 |
Чанарын эдийн засаг |
|
ISO-10015 |
Сургалт |
|
ISO-10017 |
Чанарын статик аргууд |
Харин 2000 оны өөрчлөлтөөртус бүлэг стандарт илүү гүнзгий өөрчлөлт орсон ба ISO 9001, ISO 9002, ISO 9003 гэсэн гурван стандартыг хүчингүй болгож , оронд нь ISO 9001:2000 гэсэн стандарт гарсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид зөвхөн энэ стандартыг хэрэглэх ба тухайн ААН, байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогтой хэрэглэх шаардлагагүй заалтыг хэрэглэхгүй “орхиж” болох тухай , “үйл явцын хандлага” , “байнгын сайжруулалт” зэрэг шинэ заалт орсоны гадна хуучин стандартуудын бүтэц нь 4 бүлэгтэй байсныг өөрчлөн 8 бүлэгтэй болгож, ISO-8402 стандартын оронд ISO 9000:2000 стандарт ISO 9001-ээс илүү өргөн асуудлыг хамарсан ISO 9004:2000 гэсэн стандарт , чанарын аудитын ISO 19011 гэсэн стандарт тус тус гаргасан болно. Харин чанарын удирдлагын тодорхой арга хэрэгсийг тогтоосон бусад стандартыг ОУСБ-ын нэг норматив баримт бичиг болох “техникийн тайлангууд” болгон гаргаж байгаа ба техникийн тайлангуудыг ч гэсэн гишүүн орнууд үндэснийхээ стандарт болгон авч хэрэглэж байгаа болно. Ингэснээр ISO 9000 бүлэг стандарт нь дараахь анхдагч дөрвөн стандарт , түүнчлэн техникийн тайлангуудаас бүрдэнэ.
2000 оны ISO 9000 бүлэг стандартын бүтэц
Тэмдэглэгээ |
Нэр |
Тайлбар |
ISO 9000:2000 |
Чанарын удирдлагын тогтолцоо- Суурь асуудал, тайлбар толь |
Їндсэн зарчим, нэр томъёонууд, тэдгээрийн тодорхойлолтыг тогтоосон болно |
ISO 9001:2000 |
Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага |
Аж ахуйн нэгж, байгууллагын чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон. Энэ стандартыг хэрэгжүүлэн, баталгаажуулалт хийлгэн гэрчилгээ авч болно. |
ISO 9004:2000 |
Чанарын удирдлагын тогтолцоо-Гїйцэтгэлийг сайжруулах заавар |
Гїйцэтгэлээ сайжруулах зорилгоор авч хэрэглэж болно. Энэ стандартын дагуу баталгаажуулалт хийхгїй. |
ISO 19011:2002 |
Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар |
Удирдлагын тогтолцоонд гадаад болон дотоод аудит явуулахад тавих шаардлагыг тогтоосон |
ISOTR ........ |
|
Аж ахуйн нэгж, байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэхэд ашиглах арга хэрэгслїїдийг тогтоосон техникийн тайлангууд
|
ISO TR ........ |
|
|
ISO TR ........ |
|
|
ISO TR ........ |
|
|
ISO TR ........ |
|
|
ISO TR ........ |
|
|
ISO TR ........ |
|
|
ISOTR ........ |
|
ISO 9000 бүлэг стандартын одоогийн бүтэц
Тэмдэглэгээ |
Нэр |
Тайлбар |
ISO 9000:2005 |
Чанарын удирдлагын тогтолцоо- Суурь асуудал, тайлбар толь |
Їндсэн зарчим, нэр томъёонууд, тэдгээрийн тодорхойлолтыг тогтоосон болно |
ISO 9001:2008 |
Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага |
Аж ахуйн нэгж, байгууллагын чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон. Энэ стандартыг хэрэгжїїлэн, баталгаажуулалт хийлгэн гэрчилгээ авч болно. |
ISO 9004:2009 |
Чанарын удирдлагын тогтолцоо-Гїйцэтгэлийг сайжруулах заавар |
Гїйцэтгэлээ сайжруулах зорилгоор авч хэрэглэж болно. Энэ стандартын дагуу баталгаажуулалт хийхгїй. |
ISO 19011:2011 |
Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар |
Удирдлагын тогтолцоонд гадаад болон дотоод аудит явуулахад тавих шаардлагыг тогтоосон |
3. Чанарын удирдлагын тогтолцооны ойлголт, зарчим.
ISO 9000 бүлэг стандартын дагуух чанарын удирдлагын тогтолцоо нь хэрэглэгчийн шаардлагыг задлан шинжлэх , тэнцхүйц бүтээгдэхүүн бий болгоход шаардагдах үйл явцуудыг тодорхойлж, тэдгээрийг хянаж байх, үйл явцууд болон тэдгээрийн үр дүн болох бүтээгдэхүүнийг байнга сайжруулж байх боломжийг олгодог. Ингэснээрээ чанарын удирдлагын тогтолцоо нь хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгана гэсэн итгэлийг бий болгож болгож өгнө.
ISO 9000 бүлэг стандартад туссан чанарын удирдлагын тогтолцоо нь дараахь найман зарчимд тулгуурлана. Үүнд :
1. Хэрэглэгчид төвлөрүүлэх. Энэ бол хэрэглэгчийн (өнөөгийн болон ирээдүйн) хэрэгцээг таньж мэдэн ойлгох, уг шаардлагыг хангах, болж л өгвөл хэрэглэгчийн сансанаас давуулах явдал юм.
2. Удирдлагын манлайлал. Энэ нь чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэхийн тулд дээд шатнаас эхлэн бүх шатны удирдлага манлайлж нэгдмэл зорилго, чиглэлийг гарган ажиллах, уг зорилтуудыг биелүүлэхэд нийт ажиллагсад бүрэн оролцхуйц орчныг бүрдүүлэхэд оршино.
3. Ажиллагсадыг бүрэн татан оролцуулах. Чанарын удирдлагын тогтолцоог бий болгож хэрэгжүүлэхэд бүх шатны ажиллагсдыг татан оролцуулах нь байгууллагад ихээхэн ач тустай. Учир нь тухайн тодорхой ажлыг хийдэг хүн нь ажлаа бусдаас илүү сайн мэддэг бөгөөд нэг талаас тэдгээрийн туршлагыг чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд баримтжуулан үлдээж хэрэглэх, нөгөө талаас ажлыг хийдэг хүн нь чанарын удирдлагын арга барилыг эзэмших, ингэснээр эцсийн дүнд байгууллагад шинэ мэдлэг илүү зардал үгүй болж улмаар байгууллага ба ажиллагсдад ач тусаа өгдөг байна.
4. Хянаж удирдахдаа үйл явцын талаас нь хандах. Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад уламжлалт арга нь эцсийн үр дүн буюу бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд голлон анхаарч, тэдгээр нь шаардлагад тохироогүй бол залруулах арга хэмжээ явдал байсан. Тэгвэл аливаа тодорхой үе шатны ажил нэг бүрийг, түүнчлэн чанарын удирдлагын тогтолцоог бүхэлд нь тодорхой процессууд гэж авч үзэн удирдах нь илүү үр дүн өгдөг байна. Учир нь үйлдвэр үйлчилгээний
анхны зах зээлийн судалгаанаас эхлээд “чанарын хүрд”-ний үе шат үйл явц байдлаар нь ойлгож зөв хянаж, удирдаж чадвал эцсийн товолсон үр дүнд хүрч, хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадах нь гарцаагүй бөгөөд, нөгөө талаас аль нэг үе шатны үл тохирлыг залруулах нь эцсийн үр дүнг засаж залруулахаас ихээхэн бага хугацаа, зардал шаарддаг.
5. Удирдлагад тогтолцоотойгоор хандах. Чанарын удирдлагын тогтолцооны хүрээн дэх харилцан уялдаа бүхий үйл явцуудыг нэгэн бүхэл бүтэн тогтолцоо байдлаар авч үзэн удирдах хэрэгтэй. Ингэснээр уг тогтолцоог үр ашигтай, үр нөлөөтэй байлгах болно.
6. Байнгын сайжруулалт. Чанарын удирдлагын тогтолцоо нь байнга сайжирч байдаг тогтолцоо байх ёстой. Энэ нь хяналт, залруулах сэргийлэх арга хэмжээ, баримт бичгийн хяналт, чанарын аудит, удирдлагын дүн шинжилгээ, өгөгдлийн задлан шинжилгээ зэрэг арга механизмээр дамжин хэрэгжинэ.
7. Шийдвэр гаргахдаа бодитойгоор хандах. Үр нөлөөтэй шийдвэр гаргахын тулд бүх төрлийн өгөгдлийг зөв ашиглах, өөрөөр хэлбэл өгөгдлийг задлан шинжилсэний үндсэн дээр шийдвэр гаргаж байх нь чухал. Өгөгдлийн задлан шинжилгээнд статистикийн аргуудыг өргөн хэрэглэнэ.
8. Нийлүүлэгчидтэйгээ харилцан ашигтай харилцаа тогтоох. Хэрэглэгчийн шаардлага хангсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нийлүүлэхэд, өөрийн нийлүүлэгчээс ирэх бүтээгдэхүүний чанар нэн чухал болохыг харилцан сайтар ойлголцож үүний төлөө хамтран ажиллаж байх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн чанар сайтай, хэрэглэгчийн сэтгэлд нийцэж байх нь эцсийн дүнд тухайн үйлдвэрлэгч төдийгүй түүнд материал, түүхий эд зэргийг нийлүүлдэг байгууллагад ашигтай юм.
4. Бүтээгдэхүүний чанарын бүрдэл.
Бүтээгдэхүүний чанар нь дараахь үндсэн дөрвөн бүрдэл хэсэгтэй. Үүнд:
1.Хэрэглэгчийн шаардлагыг судалж тодорхойлсон чанар. Хэрэв хэрэглэгчийн шаардлагыг буруу буюу дутуу тодорхойлсон бол түүний дагуу хичнээн сайн зохион бүтээж, үйлдвэрлэн хүргэсэн ч хэрэглэгчийн шаардлага хангагдахгүй болно. Хэрэглэгчийн шаардлагыг бүрэн зөв тодорхойлоход маркетингийн судалгааны дүн, хэрэглэгчээс гэрээ буюу захиалгаар тогтоосон шаардлага холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг гол эх үүсвэр болгон ашиглана.
2.Зохион бүтээсэн чанар. Хэрэглэгчийн тодорхойлсон шаардлагыг бүтээгдэхүүний эх загвар, зураг төсөл зэрэгт аль хир зөв, бүрэн тусгаж чадсанаар илэрхийлнэ. Хэрэв тодорхойлсрн шаардлагыг буруу, дутуу тусгавал түүний дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүйн ойлгомжтой.
3.Гүйцэтгэлийн буюу тохирлын чанар. Энэ нь эх загвар,зураг төслийг бүтээгдэхүүн болгоход хамаарсан асуудал болно. Энэ асуудалд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийг боловсруулах, шаардлага хангасан материал, түүхий эд, тоног төхөөрөмж, үйлчилгээг худалдан авах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн биежүүлэх,чанарыг нь шалгаж магадлан баттай болгох, чанарыг муутгалгүй савлаж , худалдан борлуулах үйл ажилгаанууд хамаарна.
4.Нийлүүлэлтийн чанар. Энэ ойлголт нь техникийн төвөгтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн газар дээр нь угсрах буюу суурилуулан өгөх, ашиглалт эдэлгээнд орсон бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ хийж өгөх, эдэлгээнээс хасагдсан бүтээгдэхүүнийг эргүүлэн авч ашиглах , устгах зэрэг ажлуудыг чанартай хийж өгөх явдал болно.
Бүтээгдэхүүний чанарын дээрх дөрвөн бүрдэл хэсэг нь бүгдээрээ хэрэглэгчийн шаардлага хүсэлтэй давхцан тохирсон тохиолдолд хэрэглэгч сэтгэл ханамжтай болж, эцсийн үр дүнд үйлдвэрлэгч үр дүнд хүрч чадна. Хэрэв дурдсан дөрвөн бүрдэл хэсэг давхцахгүй бол хэрэглэгчийн сэтгэл ханамж багасна.
ISO 9000 бүлэг стандартын ач холбогдол.
1.Орчин үеийн ихэнх томоохон хэрэглэгч, захиалагчид өөрийн нийлүүлэгчдээ “ ISO 9001”-ийн дагуух чанарын удирдлагын тогтолцоотой байх”-ыг хүсч буюу шаардах болжээ. Үүнд ялангуяа гадаадын хэрэглэгчид юуны өмнө хамаарна. Жишээлбэл гадаадад бүтээгдэхүүн экспортлох, гадаадын зээл, тусламжийн төслийг хэрэгжүүлэхэд орлцох, гадаадын жуулчид, зочид, төлөөлөгчид үйлчилэх зэрэг үйл ажиллгаа явуулах байгууллага ISO 9001-ийг хэрэгжүүлж гэрчилгээ авсан байх нь юуны өмнө чухал.
2.Байгууллагын удирдлага нь байгууллагаа алдаа мадаггүй , доголдол сааталгүй, чанартай, сайн ажиллуулахыг хүсч байдаг. Чанарын удирдлагын баримтжуулсан тогтолцоог ISO 9001-ийн дагуу хэрэгжүүлсэн байгууллага нь аль ч шатны удирдлага хэсэг хугацаагаар эзгүй байлаа ч үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний болон тэдгээрийн чанарыг найдвартай хангах удирдлагын ажил үйлдлүүд бүгд бичигдсэний дагуу явагдахад алдаа доголдол гаргахгүй гэж итгэж болно.
3.Аливаа аж ахуйн нэгж, байгууллага ISO 9001хэрэглэгчийн сэтгэлд нийцүүлж, хэрэглэгчдийг татах, дотоод үйл ажилгааны чанарын доголдлоос гардаг аливаа илүү ажиллгаа, дахин боловсруулалт, бусад алдагдал хохирлыг багасгах буюу арилгах замаар санхүүгийн илүү үр дүнд хүрэхийг зорьдог. Чанарын удирдлагын тогтолцоо нь үүнд туслаж чадна.
4.Аж ахуйн нэгж, байгууллагууд байнгын өрсөлдөөнд байдаг бөгөөд ISO 9001-тэй байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоогүй байгууллагаас өрсөлдөөний давуу байдалтай болно.
5.Хувьцаа эзэмшигчид , ажиллагсад, түншүүдээ сэтгэл ханамжтай байлгахад ч ISO 9001-ийг хэрэгжүүлэх нь ач тустай.
6.Байгууллагын салбар нэгжүүд, ажиллагсад нь бие биенийхээ хэрэглэгчид байдаг бөгөөд ажил жигд , сайн явагдаж чадаж байвал тэд бүгд сэтгэл ханамжтай байх болно. Чанарын удирдлагын тогтолцоо үүнд бас чиглэдэг.



