Баян өндөр сумын нийт иргэдээ.
Улиран одож байгаа 2014 онд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган, төлөөлөгчид иргэд сонгогчдынхоо дэмжлэгтэйгээр сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхийн төлөө олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа.
Энэ онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааныг 6 удаа ,ээлжит бус хуралдааныг 2 удаа тэргүүлэгчдийн хуралдааныг 28 удаа хуралдуулж, хуралдааны тогтоол 16, тэргүүлэгчдийн хурлын тогтоол 78, хурлын даргын захирамж 55-ийг гаргасан. Нийт иргэдийнхээ саналыг авч ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэх хөтөлбөр төсөл арга хэмжээг эрэмбэлж, төсөв хөрөнгийг батлан ажилласнаар бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн.
Манай иргэд, ААН-үүдээс 460 гаруй иргэн төрийн дээд цол одон медалиар шагнуулахаар тодорхойлогдсоноос 200 гаруй иргэн шагнагдаж, 151 ээж алдарт эхийн 1, 2 одон гардан авсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын албанд ажиллагсад, аймаг, сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар, хэлтэс, алба агентлагийн хамт олон, багийн ИНХ, багийн ажлын албанд ажиллагсдад болон нийт иргэддээ талархал илэрхийлье.
Хуучин он санал бодлоо уралдуулсан, бүтээн байгуулалт өрнөсөн
Хүн бүрийн санасан бодол, хүссэн хүсэл биелсэн сайхан он байлаа.
Шинэ он ухаан бодлоо уралдуулж, ур чадвараа хөгжүүлж
Шинийг сэдэж, ихийг бүтээх, олз омог ихтэй, сайхан он байна гэдэгт итгэлтэй байна.
2015 оноо гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, айл хөршөөрөө сайхан угтаарай.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН