Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлгийг Зэст багийн ИНХ, Засаг даргын ажлын албанаас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн прокурорын орлогч дарга н.Ёндонсамбуу, цагдаагийн хэсгийн байцаагч Д.Цэдэндамба, Өмгөөлөгч н.Сарануултуул нар оролцлоо. Тус хэлэлцүүлэгт ААН, иргэд оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Үүнд архи, тамхины хуулийн талаар мэдээллийг өгч хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч байлаа. 
