ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-05-27

Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хяналт, шалгалтын ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хяналт шалгалтын хүрээнд тухайн онд хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилт, чанар, үр дүн, төсвийн зарцуулалт болон иргэдэд үзүүлж буй бодит үр өгөөжтэй газар дээр нь танилцаж, холбогдох байгууллага, гүйцэтгэгч нартай хамтран ажиллаж байна.

Энэхүү шалгалт нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, хариуцлагатай зарцуулах, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11136
8636 / 78%
1123 / 10%
388 / 3%
989 / 9%