Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Баян-Өндөр сумын ИТХ, аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн дэргэдэх “Хобби” клуб хамтран Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой болон “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд Ахмадын бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр буюу 5-р сарын 22-нд зохион байгууллаа.
Тус тэмцээн нь ахмад настнуудын бие бялдрыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, насан туршийн суралцахуйн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Тэмцээнд ахмад тамирчид оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд “Амьдралын чанар-Аз жаргалын үндэс” уриан дор ахмад үеийнхний нийгмийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

















