Өнөөдөр Баян-Өндөр сумын багуудын Иргэдийн нийтийн хурлын (ИНХ) дарга нарын төлөөлөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Эрдэнэбаттай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр багуудын ИНХ-ын дарга нар болон Засаг дарга нарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох тогтолцоог нэгтгэх шаардлагатай байгааг онцлон танилцуулсан юм.
Мөн ИНХ-ын дарга нарыг албан ёсоор үнэмлэхжүүлэх асуудлыг хөндөн хэлэлцлээ. Учир нь багийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих явцад өөрсдийгөө албан ёсоор тодорхойлох бичиг баримтгүйгээс хүндрэл үүсэж байгааг төлөөллүүд илэрхийлэв.
Цаашид дээрх асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахаар санал солилцлоо.







