ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН БАГУУДЫН ИНХ-ЫН ХУРАЛДААНЫ ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-06

Тус сургалтын зорилго нь оролцогчдын хууль, эрх зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн оролцоог дэмжих арга зүйг таниулах, мөн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэв. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх, батлах үйл явц болон холбогдох зохицуулалтын талаар оролцогчдод нэгдсэн ойлголтыг өглөө.

Сургалтыг “Тунгаамал” төвийн сургагч багш нар удирдан явуулж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчин, ажлын уялдаа холбоо, баг нь засаг захиргааны анхан шатны нэгж болох талаарх ойлголт, нутгийн өөрөө удирдах болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа, ИНХ-ын хуралдааны дарга, Засаг даргын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өглөө.

Сургалтад нийт 30 гаруй багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцож, харилцан туршлага солилцон, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11136
8636 / 78%
1123 / 10%
388 / 3%
989 / 9%