ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2026-05-06

Орхон аймгийн Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран сумын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нээж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Ганболд үг хэлж, төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэхэд энэхүү сургалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Тус сургалтыг “Тунгаамал” төвийн сургагч багш нар удирдан явуулж, ИТХ-ын төлөөлөгчийн эрх зүйн орчин, ёс зүй, манлайлал, илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэн ажиллалаа. Мөн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, сайн туршлага, бодит жишээг танилцууллаа.

Сургалтын үеэр оролцогчдын дунд асуулт, хариулт өрнөж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдан, төлөөлөгчид харилцан туршлага солилцож, мэдлэгээ бататгалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11136
8636 / 78%
1123 / 10%
388 / 3%
989 / 9%