ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ШИНЭ САНАА-2026” БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-06

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас санаачлан хэрэгжүүлдэг “Суралцаг хот” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулдаг “Шинэ санаа” бүтээлийн уралдаан энэ сарын 6-ны өдөр гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан, залуусын дунд уламжлал болгон зохион байгуулж буй тус уралдаанд энэ жил 40 гаруй бүтээл өрсөлдсөн нь оролцогчдын идэвх, бүтээлийн чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Уралдааны нээлтийн үеэр Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат хэлсэн үгэндээ, “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан, залуусын дунд энэхүү уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, гурав дахь жилтэйгээ золгож байгаадаа баяртай байна. Анхны жилдээ 15 орчим бүтээл оролцож байсан бол энэ жил 40 гаруй бүтээл өрсөлдөж байна. Энэ нь хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, логик ур чадвар хөгжиж буйн тод илрэл юм” хэмээн онцоллоо. Мөн тэрээр тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, тогтмол дэмжин ажилладаг аймгийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсрол хариуцсан ахлах арга зүйч Д.Энхцэцэгт талархал илэрхийлсэн юм.

“Шинэ санаа” бүтээлийн уралдаан нь хүүхэд, залуусын шинэлэг сэтгэлгээ, бүтээлч хандлагыг дэмжихийн зэрэгцээ мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх, ирээдүйн хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал үйл ажиллагаа болж байгааг оролцогчдын бэлтгэл хангасан багш, эцэг эхийн төлөөлөл онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11136
8636 / 78%
1123 / 10%
388 / 3%
989 / 9%