ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баян-Өндөр сумын ИТХ-ААС хэрэгжүүлж буй "Суралцагч хот" хөтөлбөрийн хүрээнд "UPDATE+" өдөрлөгийг "Сайнаас суралцъя" уриан дор 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

2024-03-12

Баян-Өндөр сумын ИТХ-ААС  хэрэгжүүлж буй "Суралцагч хот" хөтөлбөрийн хүрээнд "UPDATE+"  өдөрлөгийг "Сайнаас суралцъя" уриан дор зохион байгуулах гэж байна. 

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв хэв маягт уриалж "Эрүүл иргэн"-ийг бүтээх зорилготой тус өдөрлөгт олон улсын хоол зүйч З.Маргарита, сэтгэл засалч, килиникийн профессор Д.Эрдэнэбаатар, хүний их эмч , хүнсний инженер А.Төгөлдөр нар өөрийгөө бүтээсэн түүх, энгийн аргачлалаар эрүүл зөв амьдралыг бий болгох дадал, туршлагаасаа хуваалцахаар ирэх юм. 

Илтгэлийн сэдэвүүд:

З.Маргарита-"Эрүүл зөв хооллолт аз жаргалын үндэс"

А.Төгөлдөр- "Өвчний шалтгаан нөхцөл ба хий дарах аргууд"

Д.Эрдэнэбаатар- "Аз жаргалтай амьдралын үндэс"

 "UPDATE+" Тус өдөрлөг 03 дугаар сарын 15-ны өдрийн 10-12 цагийн хооронд Уурхайчин соёлын ордонд болно. Өдөрлөг үнэ төлбөргүй бөгөөд өөрийгөө хайрладаг, шинэ мэдлэг, мэдээлэл эрэлхийлдэг Орхон аймгийн бүх иргэдэд нээлттэй. 

#Суралцагч_хот _хөтөлбөр

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%