ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XV хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж байна.

2023-11-08

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XV хуралдаан эхэллээ

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

1. Хот, хөдөөгийн өвөлжилтийн бэлтгэл байдлын тухай 

2. Ойн нөхөрлүүдийн 2022 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай /Тогтоол № 02/

3. Хэсгийн ахлагч дэд хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай/ Тогтоол №03

4. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай /Тогтоол № 04/               

5. Баян-Өндөр сумын болон багуудын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай /Тогтоол № 05/               

6. Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмын хүрээнд гудамжинд нэршил өгөх тухай /Тогтоол № 06/

7. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14/02 тогтоол / Тогтоол №07/

8. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа ажил үйлчилгээнд хяналт тавих иргэний хяналтын бүлгийн талаар гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

Мөн аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа "Соёлыг түгээе" аяны хүрээнд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баян-Өндөр сумын ИТХ-ын Төлөөлөгчид үндэсний хувцастай Хурлын хуралдаандаа оролцож байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%