Орхон аймгийн ГХУСАЗСЗ, Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран сургуулийн орчинд ажиллах “SCHOOL POLICE”-ийн хувцас хэрэглэлийг шинэчлэн ЕБС-уудад хүлээлгэн өглөө.

“SCHOOL POLICE” хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу 9 дүгээр сарын нэгнээс ажиллах бөгөөд 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг, эх хичээл орох болон тарах цагт сурагчдыг сургуулийн ойр орчимд замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, дэмжлэг үзүүлж ажиллана.

Харин 6-12 дугаар ангийн сурагчдын эцэг, эх сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах юм.