Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн Хүн төрөлхтний Соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын төрөл болох Үндэсний Сур, Бөхийн өв соёл, түүх уламжлал, ёс жаягийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний спортоор бахархан суралцах, түүнээс ёс суртахуун , бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авах, ирээдүйн Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээх, үндэсний спортыг хөгжүүлэх зорилго бүхий тус наадамд 220 гаруй хүүхэд оролцож байна.
Үндэсний бөхийн барилдаанд таван насны ангилалд 150 гаруй өсвөрийн бөх, хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа юм. Мөн үндэсний сурын харваанд дөрвөн насны ангилалд 50 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна.