ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Суралцагч хот хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулийг шагнаж, урамшуулна.

2023-05-09

Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад танилцууллаа.

Тус хөтөлбөрийн эхний шат 2024 оны дөрөвдүгээр сар хүртэл Баян-Өндөр суманд үйл ажиллагаагаа явуулдаг бүх сургуульд хэрэгжинэ. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад эрүүл зөв дадал хэвшил олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аюул ослоос өөрсдийгөө хамгаалах чадварт сургах зорилготой юм. 

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын насны онцлогт таарсан, эрүүл зөв дадал хэвшилд уриалсан нөлөөллийн контент үйлдвэрлэн гаргасан байна. Тус контентыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон бүх сургууль ашиглана. Мөн хөтөлбөрийн хүрээнд сургууль бүр  онцлогтоо тааруулан тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах аж. 

Ирэх жилийн дөрөвдүгээр сард хөтөлбөрийг идэвхтэй зохион байгуулж, сурагчид, багш, эцэг эхчүүдийг идэвхтэй татан оролцуулсан шилдэг гурван сургуулийг шалгаруулж эрүүл мэндийн кабинетыг нь тохижуулж өгөх юм.

Эх сурвалж: arbis.mn

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%