ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН БОЛЛОО.

2019-12-23

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит XIV хуралдаан 2019 оны 12-р сарын 18-ны өдөр болж өндөрлөлөө.

Хуралдаанаар:

  • Баян-Өндөр сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг 2019 онд хэрэгжүүлсэн биелэлтийн тайлан,
  • Сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тухай,
  • Сумын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, сумын 2019 оны төсвийн гүйцэтгэл,
  • ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн тайлан, Сумын 2020 оны төсөв батлах тухай,
  • Сум хөгжүүлэх сангийн 2019 оны ажлын тайлан, сум хөгжүүлэх сангийн 2020 оны төсөв батлах тухай,
  • Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн мэдээлэл,
  • Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт,
  • Сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай гэсэн 7 асуудлыг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудлын эхэнд Баян-Өндөр сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг 2019 онд хэрэгжүүлсэн биелэлтийн тайлан, Сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэл, Сумын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тайланг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хуралдаанд тайлагналаа.

Баян-Өндөр сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 9 бүлэг 194 арга хэмжээтэй батлагдаж 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Үүнээс 2019 оны төлөвлөгөөнд нийт 9 бүлэг 194 арга хэмжээ тусгагдаж 91%-тай хэрэгжээд байна. Төлөвлөсөн арга хэмжээний 71.1 хувь буюу 138 арга хэмжээ нь 100 хувийн гүйцэтгэлтэй үр дүнтэй, 27.3 хувь буюу 53 арга хэмжээ нь 70 хувийн гүйцэтгэлтэй тодорхой үр дүнд хүрсэн, 2 хувь буюу 4 арга хэмжээ нь 40 хувийн гүйцэтгэлтэй эрчимжүүлэх шаардлагатай арга хэмжээ байна. Баян-Өндөр сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг  9 бүлэг, 151 арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэлийн биелэлтийг 14-р хуралдаанаар хэлэлцэж 94 хувийн гүйцэтгэлтэй хангалттай хэмээн дүгнэгдлээ.

2019 онд хийгдсэн онцлох ажлаас дурдвал:  Баян-Өндөр сум Зорилтот бүлэгрүү чиглэсэн нийгмийн халамж, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зорилтот өрхийн хүүхэд багачуудыг спортын 10 төрлөөр, үнэ төлбөргүй секц дугуйланд хамруулж байна. Үүний үр дүнд нийт 300 гаруй хүүхэд багачууд өөрийн сонирхсон спортоор амжилттай хичээллэсээр байна. 2019 онд Оюут багийн   8-р сургуулийн гадна талбайн тохижилтын ажил, Сархиа уулын чиглэлд орон нутгийн хөгжлийн сангийн 73 сая төгрөгөөр 426 м эрүүл мэндийн зам, их залуу, Яргуйт багийн ахмадын  байрыг дулааны шугамд холбох ажил,  Ардын өв уламжлал, зан заншлаар үеэс үед дамжиж ирсэн амьдрах ухааныг өсвөр насныханд өвлүүлэх зорилгоор Монгол ёс заншлын цогцолборыг иргэн, аж ахуй нэгж байгууллагын нийт 1 тэрбум гаруй төгрөгийн хандив, дэмжлэг, аймаг сумын 52 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийж, тус Ёс заншлын цогцолбортой давхардсан тоогоор 40,000 гаруй иргэн, хүүхэд багачууд танилцсан байна. 2019 онд аймаг сумын хөрөнгө оруулалтаар 2476 м2 явган хүний замыг 167,5 сая төгрөгөөр 6 байршилд нийт 13413м2 явган хүний замыг шинэчлэн засварлаж, шинээр хийсэн байна. Иргэд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж 10 байршилд ОНХС-ийн 247,3 сая төгрөгөөр тоглоомын талбайг байгуулжээ.

Баян-Өндөр сумын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж баталлаа. Нийт төсөв 3,4 тэрбум төгрөг бөгөөд үүнээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бараа ажил үйлчилгээний зардалд 826,6 сая төгрөг, сумын ИТХ, Тамгын газрын урсгал зардал буюу цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээний зардалд 2,6 тэрбум төгрөг нь зарцуулагдахаар төсөвлөгджээ. Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болох дээрх төсвийн 82,6 сая төгрөг нь тогтвортой амьжиргаа төслийн дэмжлэг, 182,1 сая төгрөг нь тогтвортой амьжиргаа төслийн урамшуулал, 562 сая нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас бүрдэж байгаа юм.

              2020 оны төсөв урьд оныхоос 162 сая төгрөгөөр буурсан бөгөөд бага дүнгээр олон ажлыг чанартай хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байлаа. 2020 онд нийт 52 төсөл арга хэмжээ хэрэгжихээс бараа тоног төхөөрөмж худалдан авах 28, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын 20 арга хэмжээ төлөвлөгдсөн байна.

              2019 онд Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болоод бусад төсөл арга хэмжээ, иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн олон олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болох 963,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 45 төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүнээс 28 нь ажил, 17 нь бараа тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөгдөж төлөвлөгөөний дагуу гүйцэтгэжээ. Хөрөнгө оруулалтыг ангиллаар нь авч үзвэл Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, Авто машины болон явган хүний гүүрэн гарц,  Боловсрол эрүүл мэнд спорт, Амралт чөлөөт цагийн талбай, Жишиг гудамж, Ундны усан хангамж, Явган хүний зам, Соёл урлагийн салбар, хөдөө аж ахуйн салбаруудад чиглэгдэн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%