ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР, ДАРХАН, ТАРИАЛАН СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-11-11

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ-ын Төлөөлөгчид туршлага судлан уулзалт чуулган 2019 оны 11 сарын 7-8 өдрүүдэд Эрдэнэт хот зохион байгуулагдлаа. Уулзалтад Баян-Өндөр сумын ИТХ-ын 24 төлөөлөгч, Дархан сумын ИТХ-ын 23 төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүн, Тариалан сумын ИТХ-ын 25 төлөөлөгч, ажлын албаны хамт оролцлоо.

Уулзалтын арга хэмжээний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт хивс ХХК, Эрдэнэт хоттой танилцах аялал, “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх нь” сургалт уулзалт, Баян-Өндөр сумын ИТХ, сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай  танилцан туршлага солилцох, Төлөөлөгчдийн нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Орхон аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Доктор Ш.Ганбат “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх нь” сургалтыг явуулж, Төлөөлөгчид туршлага хуваалцан чөлөөт ярилцлага, санал бодлоо солилцсон үр дүнтэй сайхан арга хэмжээ болсныг Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Дархан сумын ИТХ-ын дарга Б.Балжинням, Тариалан сумын ИТХ-ын дарга Ё.Батзориг болон Төлөөлөгчид онцлон тэмдэглэн хэлж байлаа.

Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, нийт Төлөөлөгчид, сумын Засаг дарга С.Ганцогт, ЗДТГ-ын зүгээс ихээхэн ач холбогдол өгч сумын ИТХ-ын ажлын албатай хамтран өндөр түвшинд  зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5718
4259 / 74%
914 / 16%
265 / 5%
280 / 5%