ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа

2019-09-20

         Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг 2019 оны 09-р сарын 19-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал хүлээн авч, “Оюу” танхимд уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, тус үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.
         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ирээдүйн үйл ажиллагааны төлөвлөгөө, хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн,  2019 оны үйлдвэрлэлийн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт, төсөл хөтөлбөр, өргөтгөл шинэчлэл, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсвийн бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч нарт танилцууллаа. 
           Уулзалтад оролцсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн зүгээс орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт, цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас үйлдвэрийн ажилчид болоод орон нутгийн иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын болон үр ашигтай томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцсон юм. Уг уулзалтаас гарсан саналуудыг цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхээр боллоо. 
         Аймаг, сумын төлөөлөгчид болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага зүгээс  уулзалтыг цагаа олсон ач холбогдол өндөр, үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж цаашид хагас жил тутам энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%