“МОНГОЛ ЁС ЗАНШЛЫН ЦОГЦОЛБОР” НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Их түүх соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх, түүнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдсан “Монгол ёс заншлын цогцолбор” өргөө ирэх 9-р сарын 1-ний өдөр нээлтээ хийнэ.
Даяаршил өөрчлөлт, шинэчлэлт ярьсан өнөөгийн нийгэмд Монгол түмнийг хүмүүжүүлж ирсэн эртний түүх соёл, эрүүл чийрэг байлгаж ирсэн уламжлалт арга ухаан, Таван хошуу мал, түүний цагаан идээ, арьс шир боловсруулалт гээд уламжлалт ахуйг өвлүүлэх санаачилгыг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт гарган уг бүтээн байгуулалт хийгджээ.
Бүтээн байгуулалтын нээлт Эрдэнэ баг, Бүрэнбүстийн овооны энгэрт 15:00 цагаас эхлэх бөгөөд үндэсний хэв шинжийг агуулсан урлаг соёлын арга хэмжээ явагдаж нээлтийн үеэр “Эко Баян-Өндөр” төслийн бүтээгдэхүүнүүд болоод Эрдэнэтийн урлан бүтээгчид ТББ-ын гар урлалын эдлэл үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гарна.
Тус цогцолбор газарт байрлах гэр сууц, бүтээн байгуулалтын ажлаас дурдвал:
Монгол зан заншил, өв соёл Үндэстэн ястан бүхний хэв шинжийг агуулсан гэр сууцууд, 22-н диаметртэй 380 м2 талбайтай гэр өргөө, Монголчуудын ахуй амьдарлыг илтгэх 10 гэр сууц баригдсан бөгөөд үүнд: Цагаан идээ, Арьс шир боловсруулалт, Мод, модон эдлэл, мах махан бүтээгдэхүүн, Монгол тоглоом наадгай, сувинер гар урлал, гүүний айраг, Арвайн гурил, эсгий малын дайвар бүтээгдэхүүн зэргийг хэрхэн боловсруулж хэрхэн үйлдвэрлэж ахуйд хэрэглэдэг, эдгээр нь хүний биед хэрхэн сайнаар нөлөөлдөг гэдгийг энэхүү гэрүүдэд танилцуулах юм.
Цогцолбор нийт 10га талбайг эзэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 840 метр2 явган хүний зам, 1300 метр2 дугуйн зам хийгдэж зам дагуу нарс, улиас, монос, шинэс зэрэг 2000 гаруй модыг иргэдийн оролцоотойгоор тариад байна.
Түүнчлэн Эрдэнэ багт байрлах Бүрэнбүстийн овооны хэсэгт Баян-Өндөр сумын усны нөөц байдаг гэдэг. Түүнийг түшиглэн усны их ундаргыг хамгаалах зорилгоор нуур цөөрөм үүсгэх ажил орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус цогцолбор газарт хийгдсэн байна. Өв соёл, зан заншлаа сурталчлах, таниулах үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна цаашид Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай , гандболын талбай, ахмадын чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүс, болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.