ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН
БОЛЛОО.
Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Баян-Өндөр сумын Оюут, Дэнж,
Баянцагаан, Рашаант, Говил, Баянцагаан, Бүрэнбүст, Шанд багуудын Засаг дарга,
хэсгийн байцаагч нарыг оролцуулан сумын ГХУСАЗСЗ-ийн хурлыг 2019 оны 08-р сарын
15-ны өдөр зохион байгууллаа.
Өргөтгөсөн хуралд Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн
дарга Б.Баасансүрэн, Орхон аймгийн Цагдаагийн газар Урьдчилан сэргийлэх ажил
хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Билэгсайхан, болон
ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.
2019 оны эхний хагас жилийн байдлаар гарсан зөрчил, эрүүгийн нөхцөл байдалд
дүгнэлт хийж өмнөх оны мөн үеэс өссөн гэмт хэрэг, гэмт хэрэг өсөлттэй багуудын
хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг ярилцан
мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Багийн Засаг даргын ажлын
алба, хэсгийн байцаагч нарын хамтын ажиллагааг улам сайжруулах, гэмт хэрэг
гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа эрсдэлтэй цэгүүдийг хяналтад авч, гэмт хэргийн
гаралтыг бууруулах талаар үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулах ажлыг даалган
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан гурвалсан гэрээ,
төлөвлөгөөний биелэлтийг хангаж, ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ байхаар боллоо.