
Манай Баян-Өндөр сумын ИТХ-ын цахим хуудсанд зочилж байгаа та бүхний энэ өдрийн мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан аж төрөхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Иргэд та бүхэн маань Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар байнга зочилж өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгосон сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийн гаргаж буй бодлого, шийдвэр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж байгаад бид талархан хүлээн авч байна. Төлөөлөгчид иргэд сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн таны санал чухал билээ. Бидний зүгээс аль болох ил тод, нээлттэй байж иргэддээ хэрэгтэй, амьдралд нийцтэй бодлого шийдвэр, санал санаачилга гаргаж ажиллахыг зорихын хамт түүнийгээ цаг алдалгүй иргэддээ тайлагнаж байх болно.
Сайн үйлс бүхэн цэцэглэн дэлгэрэх болтугай.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН