ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-05-17

БАЯН-ӨНДӨР СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газартай хамтран 2019 оны 05-р сарын 16ны өдөр цагдаагийн хэсгийн байцаагч, багийн Засаг дарга, БИНХ-ын дарга нарын уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.

    Уулзалтад Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Баасансүрэн, Орхон аймгийн Цагдаагийн газар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэхүү, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Баттулга, Баян-Өндөр сумын 22 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагч оролцон 2019 оны 4-р сарын байдлаар гэмт хэргийн байдал, баг болон цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцав. Зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос сумын ИТХ, Цагдаагийн удирдлагуудаас асуулт асуун ярилцаж цаашид хамтран ажиллах саналаа солилцов.

      Уулзалт маш үр дүнтэй болж цаашид  сум орон нутгийн төвшинд төрийн захиргааны байгууллага, цагдаагийн газартай хэрхэн хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар нэгдсэн бодлоготой болж багийн төвшинд багийн Засаг дарга, хэсгийн цагдаагийн байцаагч нар нэгэн хамт олон, нэг баг болж ажиллах ойлголцлоо нэгтгэн авч чадлаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%