БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН III ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Сумын ИТХ-аас санаачлан жил бүр уламжлагдан зохион байгуулахаар болсон Баян-Өндөр сумын ИТХ-ын даргын нэрэмжит шилжин явах цомын гар бөмбөгийн аварга шалгаруулах "ЭВ НЭГДЭЛ" тэмцээн 2019 оны 02-р сарын 23-ны өдөр болж өндөрлөв. Баян-Өндөр сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга нар, сумын ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдын жил бүр хүсэн хүлээдэг гар бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй, нөхөрсөг, эрч хүчтэйгээр 3 дахь жилдээ амжилттай явагдлаа.
Тэмцээний зорилго нь сумын ЗДТГ болон багийн ажлын албаны нийт төрийн албан хаагчид Сумын ИХТ-ын Төлөөлөгч, багийн ИНХ дарга нартай нэгдэж хамтарсан баг болон шинэ оны анхны тэмцээнээ зохион байгуулж, 2019 оны ажлын гараагаа Баян-Өндөр сумынхан хамтдаа Эв нэгдэлтэй эхлүүлэхэд оршдог билээ. Энэ жилийн онцлог нь багийн хэсгийн ахлагч, судалгааны ажилтан албан хаагч нар оролцож нийт 11 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж хүрээгээ тэлсэн явдал байлаа.
Ийнхүү тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж 3-р байр, хүрэл медалиар сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Эрдэнэбаяр ахлагчтай Наран, Уртбулаг, Их залуу, Малчин багийн хамтарсан баг, 2-р байр, мөнгөн медалиар Сумын ЗДТГ-ын Ахлах мэргэжилтэн С.Сэрээтэрдорж ахлагчтай сумын ЗДТГ-ын 1-р баг, 1-р байр, алтан медаль, ШИЛЖИН ЯВАХ ЦОМын эзнээр Сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Дашзэвэг ахлагчтай сумын ЗДТГ-ын 2-р баг шалгарлаа. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын баг хамт олон уг тэмцээнд нийт 2 дахь удаа түрүүлэн цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо.