ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2019 ОНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН I ХУРАЛДААН БОЛЛОО

2019-01-08

Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны I хуралдаан 2019 оны 01-р сарын 07-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудал:

1. Сумын ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоо, цалин урамшууллын сан тогтоох тухай 

2. Сумын ИТХ-ын ээлжит XII хуралдааны тов зарлах тухай

3. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

Сумын ИТХ-ын бүтэц орон тоог шинэчлэн батлагдаж 2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийг үндэслэн шинээр төрийн захиргааны 2 орон тоог батлан цалингийн санг шинэчлэв.

Сумын ИТХ-ын ээлжит XII хуралдааныг 2019 оны 01-р сарын 25ны 09 цагт зохион байгуулахаар товлон зарлаж тогтоолыг батлав.

Ажил хөдөлмөртөө амжилт гаргаж бусдыг манлайлсан нэр бүхий 5 иргэний материалыг судлан хэлэлцээд  Алтангадас одон 1, Хөдөлмөрийн хүндэт медаль иргэнийг тус тус тодорхойлон шагнуулахаар аймгийн ИТХ-ын хуралд уламжлан батлав.

 

Тэргүүлэгчдийн хуралдаанаас 3 тогтоол батлан гаргав.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%