ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ СУМ БОЛОХ ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

2014-11-11

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаар Эрдэнэт хотыг УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Орхон аймаг болгон Жаргалант, Баян-Өндөр гэсэн 2 сумтайгаар байгуулсан. Эрдэнэт хотын Ардын хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Баян-Өндөр сумын анхан шатны нэгж 13 багийн байгуулж, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор орон нутгийн сонгуулийг товлон зарлажээ. 1994 оны 08 дугаар сарын 13-ний өдөр тус сумын 13 багаас Сумын ИТХ-д баг тус бүрээс 5 хүнийг сонгон 65 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулан анхдугаар хуралдааныг зохион байгуулж, орон тооны бус ИТХ-ын даргаар Ч.Бадамдорж сонгогдон ажиллажээ.

Сумын ИТХ-ын 2 дахь удаагийн сонгууль 1996 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, МАҮН, МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс 15, МАХН-аас 10 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар Х.Буянхишиг сонгогдон, Нарийн бичгийн даргаар Ц.Өлзийбаатар томилогдон ажиллажээ.

Сумын ИТХ-ын 3 дахь удаагийн сонгууль 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, МАХН-аас 22, АН-аас 3 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар Х.Буянхишиг улиран сонгогдож, Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг томилогдон ажилласан.

 

2000-2004 оны Баян-Өндөр сумын ИТХ-ын  төлөөлөгчид

 

Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгууль 2004 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, МАХН-аас 17 Төлөөлөгч, Эх орон Ардчидсан нам эвслээс 8 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар С.Жаргалсайхан сонгогдож, Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг үргэлжлүүлэн ажилласан.


 

2004-2008 оны Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид

 

Сумын ИТХ-ын 5 дахь удаагийн сонгууль 2008 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, МАХН-аас 22, Ардчилсан намаас 3 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар М.Толя сонгогдон,  Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг үргэлжлүүлэн ажиллав.



2008-2012 оны Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид


2012 оны Сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар нийт 31 Төлөөлөгч сонгогдож, үүнээс АН-аас 19, МАН-аас 10, МАХН ИЗНН-ын ИШЁ эвслээс 2 Төлөөлөгч тус тус сонгогдсон. ИТХ-ын даргаар Н.Жаргалсайхан сонгогдон, Нарийн бичгийн даргаар З.Эрдэнээ томилогдон ажиллаж байна. 

Төлөөлөгчдийг насны ангиллаар авч үзвэл 23-35 насны 5, 36-50 насны 22, 51 дээш насны 4, хүйсээр ангилбал эрэгтэй 26, эмэгтэй 5, мэргэжлээр нь ангилж үзвэл инженер 10, эдийн засагч, менежер 9, багш эмч, малын эмч 3, бусад мэргэжлийн 9 Төлөөлөгч сонгогдсон байна.

Сумын ИТХ-ын дэргэдэх хороод тус бүр 5 Төлөөлөгчөөс бүрдсэн.

1.    Хууль зүй, хурал, захиргааны бодлого хэрэгжилтийн хороо

Дарга Д.Цог-Очир

2.    Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хороо

Дарга Б.Батсайхан

3.    Монгол хүн 2020,  Нийгмийн бодлого, хөгжлийн хороо

Дарга Я.Тунгалаг

4.    Үйлдвэрлэл, үйлчилгээ ХАА-н бодлогын хороо

Дарга Н.Мэндбаяр

5.    Дэд бүтэц, Хот тохижилт, байгаль орчин, экологийн хороо

Дарга Б.Хээрийнбаатар

6.    Гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааны хороо

Дарга Д.Дашдорж

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг 7 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сонгосон.

Үүнд:

1.    Н.Жаргалсайхан - ИТХ-ын дарга

2.    П.Баянмөнх - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн менежер

3.    Б.Ганбат - ЭДЦС ТӨХК-ийн Цахилгаан цехийн дарга

4.    В.Баттулга - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн Зам овоолгын хэсгийн Бульдозерийн машинч

5.    Д.Ганболд - Хувиараа хөдөлмөр эрхэлдэг

6.    Л.Түмэндэмбэрэл - Хувиараа хөдөлмөр эрхэлдэг

7.    М.Чулуунзагд - Малын эмч                            

Сумын ИТХ-ын ажлын албанд 2013 онд Бичиг хэргийн ажилтан, 07 сараас эхлэн Иргэний танхимын ажилтны орон тоог бий болгож, Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Бичиг хэргийн ажилтан, Иргэний танхим хариуцсан ажилтан, нябо, жолооч гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Сумын ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд 6 зорилтын хүрээнд 74 арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхээр 152 ажил төлөвлөн ажиллаж байна.

 

 

2012-2016 оны Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид



Тэргүүлэгчид

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%