ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫН ДУНД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-11-30

Баян-Өндөр сумын 21 багийн ИНХ-ын дарга нарын дунд үзүүлэх сургалт, туршлага солилцох уулзалт 2018 оны 11-р сарын 21-ны өдөр зохион байгуулав.
Нутгийн өөрөө удирдах ёсны анхан шатны байгууллага Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг чадваржуулах, ажлын арга барил мэдээллийг харилцан солилцуулж ажил сайжруулах, багийн иргэдийн тулгамдсан асуудлыг бие даан хэлэлцэн шийдвэрлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар харилцан туршлага судлуулах үзүүлэх сургалт зохион байгуулж багийн ИНХ-ын дарга нар идэвхтэй оролцов.
Үзүүлэх сургалтыг Говил, Зэст багууд дээр зохион байгуулж Говил багийн ИНХ-ын дарга Ч.Энх-Амгалан, Зэст багийн ИНХ-ын дарга Ц.Дамдинсүрэн нар өөрсдийн ажлын туршлага, хийж хэрэгжүүлэх шинэ санаачлаг, ажлын товч тайлангаа танилцуулав. Сургалтын явцад харилцан мэдээлэл солилцон, цаашид хийж хэрэгжүүлж болох, багийн ИНХ-ыг чадваржуулах талаар олон санал гарч үзүүлэх сургалт амжилттай болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%