Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018 оны 11-р сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын ИТХ-ын ээлжит XI хуралдааны тов зарлах тухай
2. Сумын ИТХ-ын "Жуух бичиг"-ээр шагнах тухай
Сумын ИТХ-ын ээлжит XI хуралдааныг 2018 оны 12-р сарын 19ны 09 цагт зохион байгуулахаар товлон зарлаж тогтоолыг батлав.
Баян-Өндөр сумын 2019 оны төсөв батлагдахтай холбогдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай тус тус танилцан багуудын өрхийн эмнэлгүүд, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдал, 2019 оны төсөв, хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн мэдээлэл солилцох зорилгоор тэргүүлэгч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.
Ажил үйлсдээ амжилт гаргасан нэр бүхий 17 иргэний материалыг судлан танилцаж сумын ИТХ-ын "Жуух бичиг"-ээр шагнахаар шийдвэрлэв.
Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2 тогтоол батлан гаргав.