Баян-Өндөр сумын нийт 21
багийн ИНХ-ын дарга нарын ээлжит шуурхай хурал уламжлалт ёсоор 2018 оны 11-р
сарын 07-ний өдөр боллоо.
Сар бүрийн
эхний долоо хоногийн 2 дахь өдөр болдог багийн ИНХ-ын дарга нарын шуурхай хурал
болж 21 багийн ИНХ-ын дарга нар өнгөрсөн сарын ажлын тайлан болон ирэх сарын
ажлын төлөвлөгөө танилцуулан ажлын туршлага, санал бодлоо солилцон хуралдав.
Хуралдаанаар
· Баян-Өндөр
сумын багийн ИНХ-ын дарга нарын дунд зохион байгуулах үзүүлэх сургуулийн
удирдамж
·
Цахим
мэдээллийн самбартай болох ажлыг эрчимжүүлэх
· ГХУС
ажил, Хөрш бүлгийн холбоодын ажил сайжруулах 2 сарын аяны ажлыг
дүгнэх талаар зэрэг
олон асуудлаар санал солилцон 11-р сарынхаа ажлыг төлөвлөв.
Сумын ИТХ-ын ажлын
албаны урилгаар дарга нарт ахмад багийн ИНХ-ын дарга асан Г.Даваа ажлын туршлага,
зөвлөмж өгч мэдээлэл солилцон уулзалт хийлээ. Г.Даваа дарга нь төрийн анх шатны
нэгж багийн Засаг дарга, багийн ИНХ даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан.
Уулзалтаар
олон шинэ санаа, шинэ санаачлага гаргаж, багийн ИНХ-ын үйл ажиллагаанд
нэвтрүүлж хэвших боломжтой байгааг ИНХ-ын дарга нар онцлон тэмдэглэв.