Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
ээлжит хуралдаан 2018 оны 11-р сарын 01-ний өдөр боллоо. Хуралдаанаар
дараах асуудал хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын ЗДТГ-ын бүтэц орон тоо, боловсон хүчний
мэдээлэл
2.
Рашаант, Дэнж, Эрдэнэ,
Согоот багуудын Засаг дарга нарын ажлын мэдээлэл сонсох
Сумын ЗДТГ нь 2018 оны батлагдсан төсөв орон
тоогоор ямар нэгэн албан тушаалын давхардалгүй ажиллаж байна. Мөн 2019 онд
сумын ЗДТГ-т ажиллах боловсон хүчний бодлого, бүтэц орон тооны талаар
мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга Ш.Өлзийбаяр танилцуулав.
Багийн Засаг дарга нарын ажлын мэдээлэл сонсох
хуваарийн дагуу Рашаант багийн Засаг дарга "Багийн хэмжээнд эмзэг бүлгийн
өрх иргэдийг бүртгэл судалгаанд хамруулах, нийгмийн халамж дэмжлэг үзүүлэх,
ажлын байраар хангах чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай", Эрдэнэ,
Дэнж, Согоот багийн Засаг дарга нар " Багийн нутаг дэвсгэрт ОНХС-ийн
хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн, өмчийн ашиглалт хамгаалалт, олон нийтийн
оролцоотой хийсэн ажил иргэдийг оролцуулах талаар зохион байгуулсан ажлын
тухай" тус тус мэдээлэл хийлээ.
Сумын ИТХ-ын хяналтын чиг үүргийн "Сонсгол,
мэдээллийг хэлэлцэх" дагуу Тэргүүлэгчдийн
баталсан тодорхой хуваарийн дагуу сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид, багийн Засаг дарга нарын сонсголыг ажил үүргийн чиглэлийн ач холбогдлоос хамааруулан хагас
жил тутам ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцэж, шаардлагатай асуудлуудаар тогтоол, зөвлөмж, тэмдэглэлээр
холбогдох үүргүүдийг өгч байна.