ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС II ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-16

Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит бус II хуралдаан 2018 оны 10-р сарын 16-нд амжилттай болж өндөрлөв.

Хурлын хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.

1.  Орхон аймгийн Баян-Өндөр сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүс, итгэлцүүр, тоон утгыг тогтоох тухай

2.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын дарга нарыг шинээр томилох  тухай

3.  Санхүүгийн дэмжлэгээс зарцуулах зардлын жагсаалтад өөрчлөлт оруулан батлах тухай

 

Баян-Өндөр сумын  газрын үнэлгээ, төлбөрийн  бүс, үнэлгээний итгэлцүүр, тоон утгыг шинэчлэн  тогтоохдоо газрын төлбөрийн бүсчлэлийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 8 бүстэй, худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, ХАА-н үйлдвэрлэлийн, ХАА-аас бусад үйлдвэрлэлийн 5 бүстэй байхаар өөрчиллөө.

Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Баян-Өндөр сумын газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хэмжээг өөрчлөн шинэчилж, газрын үнэлгээ нэмэгдэх боломж бүрдэж байна.

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын   төлбөрийн тоон утгыг тогтоох тухай"  тогтоолыг хүчингүй болгож шинээр батлагдсан тогтоолыг 2019 оны 01-р сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллахаар боллоо.

 

Хурлын хуралдаанаар 4 тогтоол батлагдан гарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5570
4116 / 74%
912 / 16%
263 / 5%
279 / 5%