Баян-Өндөр сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит Х хуралдаан 9-р сарын 28ны өдөр хуралдлаа.
Хэлэлцсэн асуудал
1.Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн ажлыг танилцуулах
2.2019 онд сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах тухай
3.Баян-Өндөр сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнээс хэмнэлт, алданги, баталгааны зөрүү болох 13,1 сая төгрөгийг түлээний модны үнийн хөөрөгдлийг барих зорилготой түлшний мод худалдан авах тухай
4.Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрчлөлт оруулах тухай
2018 онд Баян-Өндөр сумын ИТХ-аас ОНХС хөрөнгөөр нийт 53
төсөл арга хэмжээнд 806,9 сая төгрөг төсөвлөн баталснаас гүйцэтгэл бүрэн дуусан
33, улсын комисс хүлээж авсан 7, техникийн комисс ажиллуулах хүсэлт өгсөн 4, хэрэгжилтийн шатанд 9 төсөл арга хэмжээ тус тус
явагдаж байна.
2019
оны сумын ОНХС-ын хөрөнгө хийгдэх ажлын санал асуулгыг нийт 19,422 өрхөөс авсан. 2019 онд ОНХС-гийн хөрөнгө
оруулалтаар хийгдэх ажлын саналыг иргэдээс авахдаа 2018 онд
багуудад хийгдэх ажлын талаар
мэдээлэл бэлтгэж, сумын хэмжээнд нийт өрхүүдэд хэвлэл гарган хүргүүлж санал
авах ажлыг 21 багийн хэмжээнд 30 өдрийн
хугацаанд зохион байгуулж, санал хураалтыг эрэмбэлэн нэгтгэж, багийн
иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн
сумын нэгдсэн эрэмбийг гаргасан.
Сумын ИТХ-ын ээлжит Х хуралдаанаар иргэдээс ирсэн саналыг
нэгтгэн 2019 онд ОНХС-ын хөрөнгөөр 26 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр эрэмбэлэн
батлав.
Баян-Өндөр
сум иргэдийн түлшний модны хангамжийг зэргэлдээ Булган аймгийн Бугат, Орхон,
Хангал болон Орхон аймгийн Жаргалант сумуудаас бэлтгэн нийлүүлдэг. Иймд түлшний
модны үнийн хөөрөгдөл 1, 2 саруудад үүсэж иргэдэд ихээхэн чирэгдэл учирдаг. Баян-Өндөр
сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнээс хэмнэлт,
алданги, баталгааны зөрүү болох 13,1 сая төгрөгийг түлээний модны үнийн
хөөрөгдлийг барих зорилгоор түлшний мод худалдан авч одоогийн түлшний модны
үнийг барих үүднээс бэлтгэн иргэдэд нийлүүлэх, нөөц үүсгэхээр батлан төсөвлөв.
Сумын ИТХ-ын ээлжит Х хуралдаанаас 5 тогтоол батлагдан
гарлаа.