Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018 оны 09-р сарын 05-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудал:
1. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай
2. Их залуу, Яргуйт багуудын багийн ИНХ, Засаг даргын үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Ажил хөдөлмөртөө амжилт гаргаж бусдыг манлайлсан нэр бүхий 28 иргэний материалыг судлан хэлэлцээд Сүхбаатарын одон 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 3, Алтангадас одон 6, Хөдөлмөрийн хүндэт медаль 16, Цэргийн гавьяаны одон 1, Цэргийн хүндэт медаль 1 иргэнийг тус тус тодорхойлон шагнуулахаар аймгийн ИТХ-ын хуралд уламжлан батлав.
Иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Их залуу, Яргуйт багуудын үйл ажиллагаа, багийн ИНХ-ын ээлжит хуралдааны үр дүнгийн талаар хэлэлцэн шийдвэрлэв.
Тэргүүлэгчдийн хуралдаанаас 3 тогтоол батлан гаргав.