ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН БОЛЛОО

2018-07-03

Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит IX хуралдаан 2018 оны 07-р сарын 02-ны өдөр амжилттай боллоо.

Хурлын хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.  

·         Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, аж ахуй эрхлэх, устгахад мөрдөх журам

·         Хотын ногоон бүсэд нэвтэрсэн болон ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хашиж, эздэд нь хариуцлага тооцох журам

·         Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны тайлан, хяналт шалгалтын ажлын хэсгийн тайлан 

Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх нийтлэг дээрх 2 журмыг нийлээд нухацтай хэлэлцэн олон төлөөлөгчид санал, дүгнэлт хэлэн батлав.

Ирдгийнхээ ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх, сумын ногоон байгууламжийг хамгаалах, малчин болон мал бүхий иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс журмыг боловсруулан батлан гаргав. 

        Хувь хүн, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нохой, муур тэжээх, бусдын амгалан тайван байдал, эрүүл ахуй халдваргүйжилт, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нохойг зөв зохистой арчлан хяналттай байх зэрэг олон чухал асуудлуудыг цэгцлэн журамлав. 

Сумын ИТХ-ын төлөөлөгчид нэн түрүүнд холбогдох мэргэжилтэн, сумын ЗДТГ-т журмыг ард иргэдэд сурталчлах, танилцуулах ажлыг онгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

Баян-Өндөр сумын хүрээнд нийт 5 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Эдгэр нөхөрлөлийн үйл ажиллагааны 2018 оны эхний хагас жилийн тайлан, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэв. Ойн санг гэрээгээр эзэмшиж буй 4 нөхөрлөл гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүд шалгалтын явцад илэрсэн байна. Иймд нэр бүхий нөхөрлөлүүдийн гэрээг цуцлахаар шийдвэрлэв.

Хурлын хуралдаанаас нийт 5 тогтоол батлан, нийтээр дагаж мөрдөх  2 журмыг тус тус батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%